Ой зөвхөн модны нөөц бус экосистем, иргэдийн амьжиргаа, уур амьсгалын үнэт баялаг юм
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна
Н.Тэгшбаяр: Туулын хурдны замын гол судалгаануудыг хийхгүйгээр тендер зарлаад 500 тэрбум төгрөг өгсөн байна
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
Өнөөдрийн байдлаар явган хүний зам дээрх гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийг эхлүүллээ
Өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмч, сувилагчийн хэрэгцээ өндөр байна
Энэ онд 66 га талбайг зүлэгжүүлж, 18 га талбайг тохижуулна
Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг нээлттэй мэдээлэх 1818.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүллээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсад 100 ба түүнээс дээш настай 116 хүн энх тунх амьдарч байна
МОНГОЛД 100-ГААС ДЭЭШ НАСТАЙ 116 ӨНДӨР НАСТАН БАЙНА

Монгол Улсын хэмжээнд 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 116 хүн энх тунх амьдарч байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Уг мэдээллийг хүн ам, өрхийн мэдээллийн сан, иргэний мэдээллийн сан болон аймаг, нийслэлийн статистикийн газар, хэлтсийн мэдээлэлтэй тулган шалгаж гаргасан байна.
Өндөр настнуудын 14 (12.1 хувь) нь эрэгтэйчүүд, 102 (87.9 хувь) нь эмэгтэйчүүд байгааг насаар авч үзвэл,
- 100 настай 50 хүн,
- 101 настай 28 хүн,
- 102 настай 15 хүн,
- 103 настай 6 хүн,
- 104 настай 6 хүн,
- 105 настай 5 хүн,
- 106 настай 1 хүн,
- 107 настай 2 хүн,
- 108 настай 1 хүн,
- 110 настай 1 хүн,
- 112 настай 1 хүн байна.

1 Сэтгэгдэл
зочин
сайхан насалсан байна аа Буянтай сайхан буурайнууддаа эрүүл энх сайн сайханыг хүсэн ерөөе.
2019.01.28
























