Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн орчимд мал аж ахуй эрхлэх бүсийг шинэчлэн баталлаа

Өчигдөр хуралдсан НИТХ-ын ээлжит XXI хуралдаанд Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хязгаарт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албан дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай хил дамжин халдварладаг  гоц халдварт өвчнөөс урьдчилан  сэргийлэх зорилгоор нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг танилцууллаа. Тус бүсэд Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт 4306.6 га газар /Мал бордох, Төмөр замын 384 дүгээр гарам, Баруун турууны хэсэг/, мөн дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар цэцэгт орчмын газар, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт  4493.8 га газар /Малчин, Өлийн ам, Таван толгой, Цоохор, Цагаан эргээс бусад газар/, Баянзүрх дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэр 1488.7 га газар /Баянзүрхийн товчоо, Ногоон зоорь, Туул зөрлөг, Ургах наран хороолол/ зэрэг газрууд хамрагдаж байгааг мэдээллээ. Эдгээр нэр дурьдагдсан газруудад мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийг 2019 оны III улиралд багтаан нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа илэрхийллээ.

Танилцуулгатай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, саналаа илэрхийлж тогтоолын төслийг дэмжиж баталлаа. Ингэснээр дээр дурдагдсан газар нутагт мал аж ахуй эрхэлж буй иргэд 2019 оны III улиралд багтан тухайн газар нутгаас нүүн шилжих шаардлагатай болж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан