Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН УДИРДЛАГЫГ ХҮЧЭЭР АВАХ УУ

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт 2017.03.03-ний өдөр болсон үймээн мартагдаж амжаагүй байхад Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тухайн үед хотыг удирдаж байсан Су.Батболдын шийдвэртэй ижил захирамж гаргажээ.

Тодруулбал өнгөрсөн 2016 оны орон нутгийн сонгуулийн дүн мэдээгээр АН-22, МАН-19 суудал авч Баянзүрх дүүрэгт Ардчилсан нам засаглаж өнөөдрийг хүртэл ИТХ-ын даргаар Ш.Ганчимэг, Засаг даргаар нь Т.Баясах ажиллаж буй.

Гэсэн ч тус дүүргийн МАН-ын хороо сонгуулийн дүнг эсэргүүцэж хоёр тойрог дээр маргаантай байсаар өдийг хүрч 2019.03.23-нд хүчингүй болсон сонгуулийн заалтыг үндэслэж Нийслэлийн сонгуулийн хороо дахин сонгуулийг зарлаж явуулсан аж. Уг сонгуулийн дүнгээр МАН-ын хоёр нэр дэвшигч ялалт байгуулсан боловч АН-аас хууль бус сонгуульд төлөөллөө бүртгүүлж сонгуульд оролцуулахгүйгээ мэдэгдэж байсан.

Түүнчлэн уг дахин сонгуулийн саналтын үеэр тус дүүргийн ИТХ-д МАН-аас сонгогдсон төлөөлөгч Ж.Энхбаатар 10 дугаар хороонд сонгогчидод мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан бол тус дүүргийн 19 дүгээр хороонд Зам Тээврийн Яамны харъяа Авто Тээврийн Үндэсний төвийн хэлтсийн дарга, албан хаагчид айлаар явж мөнгө тарааж буй бичлэг тус тус олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ бүхнээс үүдэн БЗД-ийн 10, 19 дүгээр хороодод явагдсан дахин сонгуульд МАН-аас нэр дэвшсэн н.Дорпалам, н.Галхүү нарт прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж.

Уг дахин сонгуулийн өмнөх өдөр буюу 2019.03.22-ний өдөр тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаанаар тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол Ардын Намын бүлгийн дарга Б.Галцогийг огцруулсан байна. Учир нь БЗД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Б.Галцог нь эрүүгийн хэрэгт холбогдож ял шийтгүүлжээ. Б.Галцог нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Иргэн Ц-ийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан байна. Ингээд түүнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх ял шийтгүүлжээ. Иймд тус дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Галцогийг “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан’’ гэж үзэн ИТХ-ын хуралдаанд оролцогчдын 53.6 хувийн саналаар огцруулсан байна.

Тус дүүрэг дэх МАН-ын бүлэгээс нэг хүн хасагдсанаар ИТХ дахь намуудын суудлын харьцаа МАН-18, АН-22 болсон байна. 

Гэтэл өнгөрсөн баасан гарагт БЗД-ийн ИТХ дахь МАН-ын хүчин төгөлдөр эрх бүхий 18 төлөөлөгч Нийслэлийн төр захиргааны байранд хуралдаж дүүргийнхээ Засаг даргаар Э.Бат-Амгаланг нэр дэвшүүлжээ.

БЗД дэх цөөнхийн бүлэг ИТХ-ын даргын тамгыг үйлдэж БЗД-ийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг санал болгосоноор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан түүнийг батламжилсан Б/ 42 тоот захирамж гаргажээ. Түүгээр ч зогсохгүй уг захирамжийг танилцуулахаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга М.Отгонбаяраар ахлуулсан Ү.Ганболд, Э.Ганхүү, Э.Бат-Амгалан нарын дарга нар хамгаалалтын албаны залуусын хамт өнгөрсөн баасан гарагт ажил тарсаны дараа 19.30 цагийн орчимд БЗД-т очиж үймээн бужигнаан үүсгэсэн аж.

Нийслэлийн Засаг даргын гаргасан уг захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн тус дүүргийн ИТХ дахь олонхи АН-ын бүлэг үзэж буй аж. Энэ нөхцөл байдал өмнө нь 2017 онд тус дүүрэгт болж байсан билээ.

Учрийг сийрүүлбэл өнгөрсөн 2017.03.03-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт цагдаа иргэдийн хооронд мөргөлдөөн болж үймээн самууны үеэр цөөнгүй иргэд гэмтэж бэртсэн тохиолдол гарч байсан. Тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга асан Су.Батболд Баянзүрх дүүрэг дэх ИТХ-ын цөөнхийн бүлгийн санал болгосоноор тус дүүргийн Засаг даргаар МАН-ын дарга Э.Бат-Амгаланг батламжилж байв. Батламжлагдсан даруй Э.Бат-Амгалан ажлаа хүлээн авахаар очихдоо цагдаагийн хүчийг дайчилан нулмас асгаруулагч, утаа зэргийг ашиглан дүүргийн Засаг захиргааны байр руу дайрч өрөө хаалгыг эвдэн Засаг даргын өрөөндөө тухалсан байдаг. Гэсэн ч дүүргийн удирдлагыг хүчээр авсан Э.Бат-Амгалан Засаг даргын албан тушаалаа хоёр цагийн хугацаанд л хашжээ. Учир нь тухайн үед түүнийг батламжилсан Нийслэлийн Засаг даргын захирамж хууль зөрчсөн хэмээн шийдвэрийг шүүх гарсанаар Нийслэлийн Засаг дарга асан Су.Батболд хэвлэлийн хурал зарлаж өөрийн захирамжийг хүчингүй болгож байв.

Яг хоёр жилийн өмнөх энэ нөхцөл байдал нийгэмд болгоомж сэдэлийг төрүүлж байна. 2016 оны сонгуулийн дүнгээр монголчууд МАН-д итгэл хүлээлгэж олонхи болгосон ч тэд УИХ, Нийслэл гээд дээр дооргүй арсалдан тэмцэлдсээр сонгуульт хугацааныхаа гуравны хоёрыг өнгөрөөгөөд байна. Гэсэн ч тэдний тэмцэл, шунал дуусаагүй бололтой. 2020 оны сонгуулиас өмнө хоёр жил гаруй хугацаанд ажил хийхээсээ урьтаж УИХ, Нийслэлдээ тэмцэлдсэн МАН-ын фракцуудын аян дайн ийнхүү Баянзүрх дүүргийн удирдлагыг хүчээр авах санаархлаар үргэлжилж байна..

5 Сэтгэгдэл
41-2=39гээд МАНыхаар бодье АНыхан 20 МАН 19 МАН ны 19 цөөнхи бна 2төлөөлөгчөө батламжлах эрхгүй хууль зөрчсөн бна засаг дарга дэвшүүлэх боломж байхгүй засаг дарга С.Амарсайхан хууль зөрчиж захирамж гаргаж өөрөө огцорч таарна
Дээрээсээ эхлээд доороо хуртэл бугд худлаа гарууд, эх орон минь эзэнгуй болж, улс ундэстэн минь яана даа
https://www.legalinfo.mn/law/details/12178?lawid=12178
Huuliig hog bolgoj bna. MANgaruud. Undsen huulitai ulsad amidraad bgaa gej bodson yumsan tui chort
Дахин сонгууль зарласан хуулийн заалт нь хүчингүй хууль буюу сонгуулийн т3хай хуулийн 160 дугаар зүйлийн 160.4 дээх заалт...
Хамгийн их уншсан