Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ:Төрд ажиллаж буй хэнбугай ч мөрийтэй тоглох эрхгүй

Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байна. 23 асуудал хэлэлцэхээс хоёр дахь асуудлыг нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд хэлэлцүүлж шийдүүлжээ.

Тодруулбал, төрд ажиллаж буй хэнбугай ч мөрийтэй тоглох, казино тоглосон тохиолдолд хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн байна. Иргэд, олон нийтийн хяналт үүнд чухал гэдгийг Ерөнхий сайд холбогдох сайд нарт үүрэг болгожээ. Хуулийн үндэслэл нь:
‪Төрийн албаны тухай хуулийн 40.2-г үндэслэж Засгийн газраас тогтоох нь:

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дахь хэсгийн 3.1.4.в, 3.1.4.г дэх дэд заалтууд нэмж гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу барих...мөрийтэй, казино тоглохгүй байхаар зааж өгсөн байна.

Энэ талаар өмнө нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Солонгосын казинод манай улсаас хамгийн олон төрийн албан хаагчид тоглодог гэсэн статистик бий. Засгийн газар төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж байгаа ч Солонгост хар ажил хийж байгаа төвшинд аваачиж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Тэр нь сард 4.5-5 сая төгрөг. Гэтэл төрийн албан хаагчид буюу төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд казинод тоглодог тоогоор манай улс дээгүүрт орж байна гэсэн судалгаа өгч байна. Энд ямар логик харагдаад байна вэ гэхээр авлигал гэж харагдаад байгаа юм. Дарга нар нь валютынхаа урсгалыг казинод аваачиж тушаагаад байдаг. Төрийн албан хаагчид нь цалин хүрэхгүй Солонгост очиж хар ажил хийгээд байдаг. Монгол Улсын албан бус мөрийтэй тоглоомын систем, далд систем, далд эдийн засаг авлигад живэх дөхсөн байна. Олон судалгаа үүнийг баталж байгаа. Үүнийг цэгцлэхээс өөр арга байхгүй. Дарга бол казино ч тоглох, зээл ч авах, хүүхэд нь сургалтын хөтөлбөрт ч хамрагдах эрхтэй, ямар ч хуульгүй. Тэгэхээр иргэд нь бухимдалгүй яах вэ" гэж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан