Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ё.Баатарбилэг: Зөвшөөрөгдсөн олимпиад, уралдаанд оролцох сурагчдаас бүртгэлийн хураамж авахыг хориглоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулав. Тэрбээр “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын илүү цагийн мөнгийг олгох боломж бүрдлээ. 2019 оны улсын төсөвт цэцэрлэгийн буюу сургуулийн өмнөх 22391 багш ажилтнуудын 213 тэрбум 812 сая төгрөг батлагдсан. Үүний 6.9 буюу 14.7 тэрбум төгрөг боловсролын сайдын багцад бий. Эндээс багш нарын илүү цагийн хөлсийг тооцоод олгоод явна. ЕБС-ийн багш 46800 гаруй багш ажиллагсдын цалин хөлсөнд 512 тэрбум төгрөг батлагдсанаас 19 тэрбум төгрөг илүү цагийн хөлсөнд төсөвлөгдсөн. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар багш нарын илүү цагийн мөнгийг шийдлээ.

Мөн маш олон төрлийн тэмцээн олимпиад зохион байгуулж байгаа нь сурагчид болон багшийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж байна. Ачааллыг бууруулах зорилгоор сайдын тушаалаар аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт бага ангийн хүүхдүүдийг эрэмбэлж ялгаа үүсгэсэн янз бүрийн уралдаан тэмцээн, олимпиад явуулахгүй байхыг чиглэл болгосон. Цаашид БСШУСЯ-наас зохион байгуулах олимпиадын чиглэл өгнө. Зөвшөөрөгдсөн олимпиад, уралдаанд оролцож байгаа сурагчдаас бүртгэлийн хураамж авахыг хориглоно” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан