Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг нэр дэвшүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг, орлогчоор нь Ш.Эрдэнэбилэг нарыг томилохоор АТГ-т бичиг хүргүүлжээ. Хуулиараа Ерөнхийлөгч Улсын Ерөнхий прокурорыг томилох эрхтэй. Б.Жаргалсайханы хувьд прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажилладаг байна.

Мөн өнөөдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, Д.Ганзориг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид олонхийн санал авсан учир түүнийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна. Түүнийг Ерөнхийлөгч зарлиг гаргаж батламжилна.

Д.Ганзориг нь Монголын шүүх байгууллагад олон жил ажилласан туршлагатай бөгөөд Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбарын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан нэгэн юм байна.

2 Сэтгэгдэл
Бас л алтан цагтай ах байна даа ерөнхий сайдаа гайгүй байгаа
ЗИКА 2020-Н ОНД ӨВӨРХАНГАЙГААС ГИШҮҮН БОЛОХИЙН ТУЛД ШҮҮХ ПРОКУРОРЫГ ГАРГУУНД НЬ ГАРГАЖ, ЧАДВАРГҮЙ АВИЛГАЧИН ХҮМҮҮСИЙГ ӨВӨРХАНГАЙНХ Л БОЛ ДАРГААР НЬ ТАВИХААР ЗҮТГЭЖ БАЙНА ДАА. ЖЭНКО ЮУ БОДОЖ БАЙДАГ ЮМ БОЛДОО.
Хамгийн их уншсан