Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч Х.Баттулга ТУСГААР ТОГТНОЛ шүлгийг 2222 сурагчийн хамт уншина

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2222 сурагчийн хамт нэрт яруу найрагч Д.Пүрэвдоржийн ТУСГААР ТОГТНОЛ шүлгийг Их жанжин Д.Сүхбаатарын талбай дээр Эзэн ЧИНГИС хааны хөшөөний өмнө унших гэж байна.

Оюуны Ундраа цогцолбор сургуулийн 3333 хүүхэд үндэсний дээл хувцсаа өмсөн, Монгол орны газрын зургийг хэлбэрээр зогсож Төрийн дуулал дуулж, "Тусгаар тогтнол" шүлгийг нэгэн дуугаар уншаад хэдэн жилийг үджээ.

Энэхүү уламжлал болсон арга хэмжээ яг одоо Жанжин Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна.  2222 хүүхдийн цангинасан дуу зэрэг цуурайтах агшныг та ч бас алдалгүй үзээрэй.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, яруу найрагч, Д.Пүрэвдорж “Чингис”, “Тусгаар тогтнол” зэрэг шүлгүүдээ бичсэнээрээ тухайн үедээ үндсэрхэг үзэл гаргасан хэмээн буруутгагдаж, хэвлэхийг хориглон, төрийн шагналд бүтээл нь дэвшихэд МАХН-ын төв хорооноос удаа дараа хасч 1981 онд олон түмний хүсэлтээр арга буюу уг шагналыг олгож байжээ. Д.Пүрэвдорж нь "Болор цом" наадмын анхны тэргүүн шагналтан юм.

1 Сэтгэгдэл
Гүй ээ мөн ч сайхан шүлэг шүү
Хамгийн их уншсан