АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРООР Б.ЖАРГАЛСАЙХАН ТОМИЛОГДЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ерөнхий Прокурорт Б.Жаргалсайхан прокурорыг нэр дэвшүүлж УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн 56.2-д "Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно" гэж заасан байдаг.
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганд оролцсон 56 гишүүний 53 гишүүн дэмжсэнээр 94,6%-ийн саналаар Б.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхий прокурор боллоо.
Б.Жаргалсайхан нь Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханы намтар:
- 1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,
- 1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,
- 1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,
- 2009-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,
- 2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,
- 2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хэлтсийн дарга,
- 2017.01.07-2017.07.01 ХБАХТХэлтсийн дарга,
- 2017-2018 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна.
Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс үзвэл:
- жилийн орлого нь 38.5 сая төгрөг,
- гэр бүлийн жилийн орлого 13 сая төгрөг,
- 50 сая төгрөгийн хадгаламжтай,
- 35 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг машинтай, 200 сая төгрөг бүхий 2 орон сууцтай (зуслангийн байшин г.м) гэж мэдүүлсэн байна. Түүний мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт одоогоор өөрийн эзэмшил бүхий хувийн бизнес байхгүй гэжээ.
1 Сэтгэгдэл
Oo
Jack Ma giin duu yu
2019.04.06


















