Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа "Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй" Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ Э.Батшугар: Эмч нарыг тайлангаас чөлөөлж, цахимжилтыг эрчимжүүлж байна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Байгаль хамгаалах хөдөлгөөний ялалтууд
Эх болсон үзэсгэлэнт дэлхийгээ үр хойч ирээдүйдээ  онгон дагшнаар нь өвлүүлж үлдээхийн тулд шуналт хүмүүс болон хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй корпорациудын сонирхлоос хамгаалах цаг хэдийнэ иржээ.  Хэдийгээр байгаль дэлхийгээ шүтэж, хайрлан хамгаалахын тулд яахаас ч буцдаггүй чөлөөт үзэлтнүүд байдаг ч тэдний тэмцэл тийм ч амар байдаггүй аж. Үнэндээ устаж, мөхлийн ирмэгт ирсэн нэг ч амьтан, бохирдон ширгэж буй нэг ч горхийг  аврахад хэзээ ч оройтохгүй билээ. Бид та бүхэнд байгаль хамгаалах хөдөлгөөнүүдийн хийсэн тэмцэл хүрсэн амжилтуудаас орчуулан хүргэж байна.


1.АНУ-ын Байгаль хамгаалах агентлаг ЦС-ын CO2 (нүүрс төрөгчийн давхар исэл)-ын ялгарлыг бууруулжээ

2008 онд АНУ-ын “Сиерра” байгаль хамгаалагчдын клуб нүүрсний цахилгаан станцын ялгаруулж буй хорт бодис CO2-т ямар ч хяналт тавихгүйгээр  үйл ажиллагааны зөвшөөрөл олгож байсныг  эсэргүүцэн Байгаль хамгаалах олон улсын агентлагт нэхэмжлэл гаргасан юм. “Сиерра” клуб, Байгаль хамгаалах агентлагтай хамтран нүүрсний цахилгаан станцаас ялгарах карбоны  хэмжээг хязгаарласан түүхэн журам батлуулж чаджээ. Байгаль хамгаалагчдын тэмцлийн үр дүнд АНУ-д нүүрсний цахилгаан станцын карбоны ялгарлыг 30 хувиас ихгүй байхаар лимит тогтоосон юм.


2. Калифорнийн санал асуулга

Амьтны эрхийг хам­гаалах АНУ-ын хамгийн идэвхитэй, бас хамгийн нөлөөтэй байгууллага “Humane Society” 2008 онд хэдэн мянган сайн дурынхны оролцоотойгоор амьтантай зүй бусаар харьцахын эсрэг хуулийг батлуулахын тулд маш удаан тэмцсэний эцэст, олон нийтийн санал асуулга явуулж чадсан билээ. Санал асуулгын үр дүн итгэмээргүй гарч, мужийн иргэдийн 63.5 хувь нь ийм хууль байх нь зөв гэж үзсэн юм. Дэлхийн дулааралд аж үйлдвэрүүдээс илүү уршиг тарьж буй нь  хөдөө аж ахуйн салбарынхан харин АНУ-д дахин ийм хууль батлуулж эмээж байгаа билээ.


3. Суматрын дархан цаазтай газрыг өргөжүүлсэн нь

Индонезийн Суматра арлын устаж, мөхлийн ирмэгт тулаад буй зааныг хамгаалалтад авахыг уриалж,  Зэрлэг амьтдыг хамгаалах олон улсын сан болон дэлхийн өнцөг булан бүрээс 38 мянган хүн Засгийн газартаа захидал илгээжээ. Үүний дараа тус улсын Засгийн газар  Үндэсний тусгай хамгаалалтын газар болох “Тессо Нило”-г хоёр дахин өргөжүүлэх шийдвэр гаргасан юм. 2004 онд байгуулсан Индонезийн Үндэсний тусгай хамгаалалтын газар анх ердөө 94 мянган акр байсан бол одоо 213 мянган акр болж өргөжжээ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор устаж, мөхлийн ирмэгт ирээд буй 2500 орчим заан тус тусгай хамгаалалтын газарт нутагшиж байгаа гэнэ.


4. Монтанагийн ойг хамгаалалтад авчээ

АНУ-ын Монтана мужийн “The Nature Conservancy and The Trust for Public Land” байгаль хамгаалах байгууллага мужийн 320000 акр талбай бүхий ойг мод бэлтгэлийн компаниас худалдан авч, тусгай хамгаалалтад оруулжээ. Монтанагийн ой нь АНУ-ын мужуудаас хүний гарт хөндөгдөөгүй цорын ганц газар. Одоогоос 200-аад жилийн өмнө Монтанад хөл тавьсан Луис, Кларк нараас хойш ойн ганц ч ургамал, амьтны төрөл зүйл устаагүй билээ. Дэлхийн өнцөг булан бүрт ой улам хорогдсоор байгаа Монтанагийн байгаль хамгаалагчид сүүлийн таван жилийн турш 3.5 сая акр талбайг хөндүүлэхгүйн тулд хатуу зогссоор байна.


5. Ногоон хөдөлгөөнийхөн цагаатгагдав

2008  онд  Их  Британийн Кент муж дахь  Кингснорт хэмээх нүүрсний цахилгаан станцын утаа суурингийн иргэдийг хордуулж, агаар бохирдуулж буйг эсэргүүцэн, станцын байгууламж руу нэвтрэн, 198 метр өндөр янданг сүйтгэсэн  “Greenpeace” хөдөлгөөний зургаан гишүүнийг тус улсын шүүхээс цагаатгасан юм. Цахилгаан станцын эзэд “Greenpeace”-ийн гишүүдийг эзэмшил газарт нь хууль бусаар нэвтэрч, өмч хөрөнгийг нь эвдэлж сүйтгэсэн хэмээн шүүхэд өгч, 1,5 сая фунт стерлинг нэхэмжилсэн байдаг. Харин  “Greenpeace” хөдөлгөөний гишүүд өдөрт 20 мянган тонн карбон ялгаруулдаг цахилгаан станц гудамжны ханан дээрх графит зурагнаас илүү хор уршиг тарьж, агаар бохирдуулж, дэлхийн цаг уурын дулааралд “үнэтэй” хувь нэмэр оруулж буйг эсэргүүцсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан