АН: “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
С.Зориг агсны хэрэгтэй холбоотой байгуулагсан түр хороонд АН-ын зөвлөлөөс санал хүргүүллээ

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Их Хурлаар С.Зоригийн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо байгуулсан. Тэгвэл АН-ын Зөвлөл бүлгийн хуралдаанаар энэ хэрэгт хамаарах санал дүгнэлтийг түр хороонд хүргүүлэх нь зүйтэй хэмээн хэлэлцсэн учир Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт албан тоот хүргүүлжээ. Тус санал хүргүүлэх тухай бичигтээ Ардчилсан нам С.Зоригийг хөнөөсөн гэмт этгээдүүд болон захиалагч заавал илрэх ёстой гэсэн зарчмын хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

Ардчилсан намаас ирүүлсэн санал, дүгнэлтэд:
- Ардчилсан нам С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор эрүүдэн шүүсэн асуудалтай эвлэрэхгүй бөгөөд уг эрүүдэн шүүсэн асуудлыг зохион байгуулсан, гардан гүйцэтгэсэн буруутай этгээдүүдийг хуулийн дагуу тогтоож, хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байна.
- Түр хороо нь уг хэргийн мөн чанарыг алдагдуулж, үнэн зөвийг нь бүдгэрүүлэх, нийгэмд бодит бус төөрөгдөл бий болгож, хэргийн захиалагчийг илрүүлэн тогтооход улс төрийн аргаар саад бэрхшээл үүсгэж болохгүйг сануулж байна.
- Түр хороо нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, хууль, шүүхийн байгууллагын бие даасан үйл ажиллагаанд улс төрийн зорилгоор нөлөөлөх бус, түр хорооны эрх үүргийн хүрээнд “санал, зөвлөмж” гарган ажиллахыг санал болгож байна хэмээсэн байна.
0 Сэтгэгдэл


















