Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Оюун-Эрдэнэ:Та хоёр нийгмийн хүлээлтэд хүрэхээр сайн ажиллахгүй бол АТГ татан буугдах байх

ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын дарга, дэд даргаар томилогдсон эрхмүүдэд хандаж үг хэлэв. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

“Түүхэн эгзэгтэй цагт та хоёр томилогдож байна. Нийгмийн хүлээлтэд хүрэхээр хэмжээнд сайн ажиллаж чадахгүй бол АТГ татан буугдах байх. Яагаад гэхээр иргэд энэ байгууллагад итгэхээ байсан. Би АТГ-ын өмнөх удирдлагууд гайхамшигтай сайн ажилласан гэдэгтээ санал нийлэхгүй байна. Эсрэг саналтай байна. Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед хүн амьны хэрэгт зохиол бичиж, түүндээ нэр бүхий хүмүүсийг хүчээр тоглуулж хэрэгт хилсээр ял тулган зандалчлан шүүсэн байх магадгүй нөхцөл байдал илэрч байна.

Мэдсэн ч мэдээгүй юм шиг ажирахгүй яваад байгаа болохоос биш манайх шиг Ардчилсан үндсэн хуультай улсуудад аймшигтай зүйл шүү. Хүний эрхийг зөрчинө гэдэг. Үндсэн хууль гэж ярьдаг хүмүүс үүн дээр дуугарах ёстой гэж бодож байна.

Хууль хяналтын байгууллагуудыг шүүхтэй нь хамт нэг банк барьцаалж стратегийн ордуудыг цөлмөж, Төрийн гурван өндөрлөг нь Аюулгүйн зөвлөлийн өрөөндөө хоорондоо ярьж чадахгүй бичгээр үг дамжуулж ярьж байсан ийм нөхцөл байдалд манай хууль хяналтын байгууллага орчихсон байсан шүү. Энэ цаг мөчийг хэзээ ч битгий мартаарай.

Нүүрсний наймаанд прокурорууд нь өөрсдөө орчихсон. АТГ яг л улс төрийн нам шиг ажилладаг болчихсон байсан шүү. Намрын чуулган нээгдэхээр л нэг хүний баривчилгаа. Хаврын чуулган нээгдэхээр нэг хүний баривчилгаа. Засгийн газар огцрох болохоор нэг хний баривчилгаа гэх мэт.

Хэвлэлийн бага хурал хийнэ. Дараагаар нь хэрэгсэхгүй болгоно. Баривчилсан хүнтэйгээ хоолонд орно. Яг үнэндээ АТГ бол улс төрийн алиа салбадай болчихсон байсан шүү.

Хариуцлагатай үед та хоёр томилогдож байгаа гэдгээ ойлгоорой. Хугацаа бага байна. Нийгэмд хариулт өгөх зүйл рүү итгэлтэй ажиллаарай. Хамгийн түрүүнд он сар өдөртэй дуулиант хэргүүдийг барьж аваарай. Тэрнээс биш нэг сургуулийн захирал барьж авч хөгийн зүйл дээр бяраа харуулаарай. АТГ гэдэг бол албан тушаалтнуудтай тэмцэх байгууллага болохоос биш сургуулийн захирлыг барьдаг ажил биш. Энэ ажил ЦЕГ-ын зөрчил шалгах чиг үүрэг. Үүнийг битгий мартаарай, хоорондоо битгий амбицлаарай.

Өргөсөн тангараг, төрийн далбаандаа үнэнч ажиллаарай. Өөрсдийнхөө өвийг үлдээгээрэй. Тэгж чадахгүй бол өмнөх удирдлага шигээ ичгэвэртэйгээр явах өдөр ирнэ шүү. Авлигачдад цэг тавигдах өдөр ирдэг юм гэдгийг харуулах ёстой. АТГ зарласан л бол тэр заавал шүүхээр ял авах ёстой. Барилаа, тавилаа, өвчтэй байсан гэдэг зүйлээс Монголын нийгэм залхаад байна” гэв.

2 Сэтгэгдэл
Энэ.одоо хэн юм бэ? Ер нь бол сургуулийн захирал буруу юм хийсэн бол буруутгагдан ёстой шүү дээ .Бүх юм бичгээс эхэлдэг, хоорондоо уялдаа хүрэлцээтэй...Хулгай хийсэн бол нэг мянга ч байсан, 10 сая ч байсан буруу зүйл. Шийтгэл нь харин өөр өөр байж болох юм. Сургуулийн захирал ч албан тушаал..Нийгэмд буруу чиг хандлага гаргаж сурталчлахад хэрэггүй ээ!
Хэлсэн бна
Хамгийн их уншсан