Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүртээх бодлого баримтлахыг шаардав


УИХ дахь АН-ын зөвлөлийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх болжээ.

Энэ талаар тус зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 5.5 тэрбум ам.доллар авахаар тохирсноос 2 тэрбумыг нь авсан. Мөн дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ өссөнтэй холбогдуулан 2016 онд 5.7 их наяд байсан бол өнгөрсөн жил 9.2 болж нэмэгдлээ. Гэвч эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд сайнаар нөлөөлөхгүй байна. Тодруулбал, шатахууны үнэ 2016-2019 онд литр тутамд 500 төгрөгөөр өслөө. Махны үнэ ч ихээхэн өссөн байна. Засгийн газраас Төрийн албан хаагчийн цалинг нэмсэн ч шатахуун, махны үнийн өсөлтөөс үүдэн иргэдийн амьдралд эергээр нөлөөлж чадсангүй. Тиймээс эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүртээх бодлого баримтлахыг Засгийн газраас шаардаж байна” гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан