Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Төсвийн байнгын хорооны даргаар улираан сонгожээ

Өнөөдөр төсвийн байнгын хорооны хуралдаан болж, байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улираан сонгосон байна. Байнгын хорооны хуралдаанд 19 гишүүний 14 нь оролцож 91.7 хувийн саналаар байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэнг сонгожээ. Түүнийг нэр дэвшүүлсэнтэй холбоотойгоор байнгын хорооны гишүүдээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан асуулт асууж хариулт авсан байна.

Хуралдаанаар үргэлжлүүлэн  Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ. Ингээд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Харин үүний дараа Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан