Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ё.Баатарбилэг:Хөл хорио тогтоох асуудлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт дээр үндэслэн гаргана

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн сурагчид сүрьеэгээр өвчилсөн тухай мэдээлэл олныг цочроож байна.  Энэ асуудалтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Намайг орон нутагт ажиллаж байхад буюу өнгөрсөн долоо хоногт энэ тухай мэдээлэл ирсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргатай өчигдөр уулзаж мэдээлэл авсан байгаа. Тус сургуулийн бүх хүүхдэд шинжилгээ хийгээд урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа юм билээ. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт удахгүй гарна. Дүгнэлттэй холбогдуулж дараа дараагийн шаардлагатай арга хэмжээг авна. Шаардлагатай гэж үзвэл энэ сургуулийн үйл ажиллагааг ч зогсооно. Ингэхдээ хөл хорио тогтоох асуудлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт дээр үндэслэн шийдвэр гаргана. Манай яам сургалтын байгууллагыг хариуцаж ажилладаг учраас тэнд сурч байгаа хүүхдүүдийн хичээлийг тасалдуулахгүй байхыг хүсч байна. Ялангуяа энэ цаг үе бол төгсөлт ойртсон хамгийн чухал үе шүү дээ” гэв.

Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны шуурхай албаныхан 15 дугаар сургууль дээр ажилласан. Сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүдэд эмчилгээ хийж байгаа. Урьдчилсан байдлаар 38 хүүхэд, нэг багшид сүрьеэгийн халдвар байна гэдэг оношийг ХӨСҮТ-ийнхэн тавьсан. 2015 оноос хойш 15 дугаар сургууль дээр сүрьеэгийн халдвар гарч байсан байна. Эмчилгээний тухай эцэг, эхчүүдтэй нь уулзаж, мэдээлэл өгч, ойлголцох зорилгоор 15 дугаар сургууль руу ХӨСҮТ-ийн багийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын ажилтнуудтай хамт томилоод ажиллуулж байна" гэсэн мэдээллийг өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан