Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэнтийн 42 дугаар тойргийн сонгуулийг явуулах нь зүйтэй гэж ЦЭЦЭД сануулж буйгаа мэдэгдлээ

Ардчилсан намын Зөвлөлөөс Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн талаар үндсэн хуулийн цэцэд сануулж мэдэгдэл гаргаж байгаа талаараа өнөөдөр  мэдээлэл хийлээ.

Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос сонгогдон гарсан УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь эмэгтэй хүнийг хүчирхийлсэн гэх гэмт хэрэгт холбогдсон нь хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээ алдагдаж, УИХ-ын нэр хүндийг унагаж, олон нийтийн дургүйцлийг хүргэж, хууль тогтоох байгууллагын нэр хүндийг унагасан үйлдэл болсон нь чөлөөлөгдөх том шалтгаан болсон юм. Ийнхүү гишүүн асан Д.Гантулгыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн.

Хэнтий аймгийн 42-р тойрог нь 30.000 гаруй иргэд, сонгогчидтой. Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөлгүй болоод удаж байна. Үндсэн хуулийн цэц анх зарлагдсан нөхөн сонгуулийг дунд суудлын хуралдаанаас хэлэлцээд үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн. Ингээд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг түдгэлзүүлэх дүгнэлт гаргаж нөхөн сонгууль явах боломжгүй болсон билээ. Улмаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд, сонгогчдын эрх ашгийг хангах үүднээс уг Үндсэн хуулийн зөрчилтэй асуудлыг Улсын Их Хурал засч, нөхөн сонгууль дахин зарлаж 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явагдахаар байсан. Гэвч нэр бүхий иргэд Улсын Их Хурлын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн 49 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх мэдээллийг гаргаад байгаа нь Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болохгүй байх нөхцөл байдал үүсч болзошгүй юм. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан тодорхой зүйл, заалт, шалтгааны улмаас өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдсөн Д.Гантулгын асуудлыг улс төржүүлж байгааг буруу гэж үзэж байна. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд, сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөлтэй байх эрхийг хангахын тулд тус тойрогт дахин сонгууль журмын дагуу явагдах ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ. Ирж байгаа мэдээллийн хүрээнд авч үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц эрх баригчдын сануулгаар тус сонгуулийг явуулахгүй байх сонирхол давамгайлж болзошгүй байгаа учир, хууль дээдлэх зарчмыг баримтлан шударга шийдвэрлэхийг Ардчилсан намын зүгээс албан ёсоор сануулж байгаагаа хэвлэлийн хурлаар мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан