Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Эрдэнэ:Д.Гантулгын асуудлаар маргаан үүсгэсэн нь сонгууль явуулахгүй байх зорилготой

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн үү гэдэг асуудлаар Үндсэн хуулийн цэц энэ сарын 27-ны өдөр дунд суудлын хуралдаанаа хийхээр болсон. Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийлж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр Үндсэн хуулийн цэцийн явуулж байгаа процесс нь их шуурхай байна. Өмнө нь олон өргөдөл гомдлыг Үндсэн хуулийн цэц ингэж авч үзэж байгаагүй. Манай хуульчдаас өгсөн олон маргаантай асуудлыг цэц одоо хүртэл шийдээгүй, маргаан үүсгээгүй. Шууд утгаар нь хэлбэл улс төрийн өнгө аястай харагдаж байна.

Д.Гантулга гэдэг хүн өөрөө хүсэлтээ гаргаад, УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу өргөдлөө өгсөн. УИХ хууль ном дүрмийн дагуу тогтоол шийдвэрээ гаргасан. Судлаач Д.Ганхуяг гэж нөхрийн гаргасан гомдол дээр “Тодорхой үндэслэл шалтгаанаа дурдаагүй байна” гэж байгаа юм. Үндэслэл шалтгааны дурдах, үгүй нь хувь хүний асуудал. Тэгээд ч үндэслэл шалтгаанаа тодорхой бич гэж хуулиар албаддаггүй. Жишээлбэл, ДОХ-той хүн өвчнөө зарлахгүй байж болно. Энэ нь тэр хүний нэр хүндийн асуудал. Шууд хэлбэл “Би хүчингийн хэрэг хийсэн учраас чөлөөлөгдмөөр байна” гэж бичих ёстой байсан юм уу. 76 гишүүн чи яг хүчиндсэн юм уу, үгүй юм уу гээд яриад суух байсан хэрэг үү. Хууль хяналтын байгууллага нь тэрийг хянадаг юм байгаа биз дээ. Ийм асуудлыг авч хэлэлцэх гэж байгаа ҮХЦ-ийг гайхаж байна. Улстөрчийн мэдрэмжээр харахад нөгөө талд үйлчлэх процесс нь эхэлжээ гэж харж байна. МАН 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, амлалтаа биелүүлж чадаагүй учир хариуцлагаа энэ 42 дугаар тойрог дээр хүлээх магадлал өндөр байсан учраас аль болох хойшлуулах, болж өгвөл энэ сонгуулийг явуулахгүй байх зорилготой үйлдлийг хийж байна гэж харж байгаа” гэв.

3 Сэтгэгдэл
ганхуягын зөв өө. хэрэг хийсэн бол шүүх шийдвэрээ гаргах ёстой.
UNDSEN HUULI zurchinu gej baij bolno gej heleed baigaa yum baihdaa, sonin teneg amitan be yasan
hiisen hereg ni shuuheer notlogdoogui bolokhoor ganhuyagiin zuv shuu dee. iim haranhui baina gej yu baisan yum be
Хамгийн их уншсан