Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Эрдэнэ:Д.Сумъяабазар манай ажилчдын айдас зэвүүцлийг төрүүлж хошууг нь долоосныг нь баярлуулж байна

 “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт хандан цахим хуудсаараа дамжуулж нээлттэй мэдэгдэл хүргүүлжээ. Энэхүү мэдэгдэлдээ “Та манай компанийн дотоод асуудалд хэтэрхий гүнзгий нэвтрэн оржээ. Ажилчин албан хаагчдыг ямар ч утга учиргүйгээр хуулиар тогтоосон ажлын цагийг сунган 20.00 цаг хүртэл ажиллуулж байна. 10 сая тн нүүрс худалдах гэрээ биечлэн хийсэн байна. Өөрийн хамаарал бүхий “Эрин Монгол” ХХК-ийг сайдын эрх мэдлээ ашиглан “Ти Ти Жи Ви Со Си Өү” ХХК-иар халхавчлан бузар аргаар ажиллуулах болсноор манай уурхайчдын ажлын байрыг улайм цайм булааж байна” зэрэг сайдыг эрх мэдлээ ашигласан талаар мэдээллийг оруулж өгчээ. Мөн энэхүү мэдэгдлийнхээ хариуг энэ сарын 27-нд өгөхийг шаардсан байна.

Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР ТАНАА
НЭЭЛТТЭЙ МЭДЭГДЭЛ
2019 оны 5 дугаар сарыг 22 өдөр

УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн Таны хариуцаж байгаа салбарын “Эрдэнэс Тавантолгой “ ХК-ийн ажилчид бид компанийхаа тулгамдсан асуудлуудын талаар санал солилцох хүсэлтээ танд удаа дараалан бичгээр тавьж өнөөдрийг хүртэл нэг ч хариу аваагүйгээ уурхайчид биднийг басамжлан доромжилсон хандлага, салбар хариуцах сайдын төвшинд ажиллах ёс зүй, боловсрол мэдлэг нимгэний илрэл гэж үзэх болсноо албан ёсоор мэдэгдэж байна. 

Та манай компанийн дотоод асуудалд хэтэрхий гүнзгий нэвтрэн оржээ. Ажилчин албан хаагчдыг ямар ч утга учиргүйгээр хуулиар тогтоосон ажлын цагийг сунган 20.00 цаг хүртэл ажиллуулж байна. 10 сая тн нүүрс худалдах гэрээ биечлэн хийсэн байна. Өөрийн хамаарал бүхий “Эрин Монгол” ХХК-ийг сайдын эрх мэдлээ ашиглан “Ти Ти Жи Ви Со Си Өү” ХХК-иар халхавчлан бузар аргаар ажиллуулах болсноор манай уурхайчдын ажлын байрыг улайм цайм булааж байна. БНХАУ-ын нэр бүхий компаниудаас 50 ширхэг хар толгойтой, ногоон чиргүүлтэй шланз машин бэлгэнд авч нүүрс тээвэрлэлтэнд оруулсан байна. Та “Оюу Толгой” компанийн далд уурхайн бэлтгэн нийлүүлэгчээр ажиллах болсноор “Дубайн гэрээ”-г цээжээрээ хамгаалж улс орны язгуур эрх ашгийг хохироож байна. “Дайчин тамсаг” ХХК-тай холбоотой болсон гэх мэт олон бусармаг үйлдэлүүдэд нэр холбогдсон Та манай ажилчдын айдас зэвүүцлийг төрүүлж бөгсийг чинь арчиж хошууг чинь долоосон заримыг нь баярлуулж байна. Сайдын нэр хүндтэй сэнтийгээс улс оронд ажлын байр нэмэгдүүлэх олон ажлууд бодлогоор хэрэгжүүлж болдгийг Та ойлгох төвшинд хүрээгүй бололтой. 

“Ти Ти Жи Ви Со Си Өү” ХХК-ний үйл ажиллагаанаас манай компани их хохирол хүлээсэн нь үнэн гэдгийг хөндлөнгийн байгууллагууд нотолж залруулах үүрэг чиглэлийг өгчихсөн байхад харин Та хувийн явцуу эрх ашгаа эрхэмлэн хамаарал бүхий компаниа оруулж нийгэмд нэртэй олон хүний нэрийг барьж барьцаалан ашиглаж байна. Сайд Та эдгээр үйл ажиллагаадаа нэн даруй дүгнэлт хийж, манай компанид ажиллаж байгаа хамтран оролцогчдынхоо гар хөлийг нэн даруй татахыг шаардаж байна. 

2019 оны 5 дугаар сарын 27 өдрийн дотор Нээлтэй мэдэгдлийн хариуг авчирч өгөхийг шаардаж байна. Цаашид бид компанийн болон ажилчдын хөдөлмөрлөх эрх ашиг, ажлын байраа хамгаалахын тулд бүх арга хэрэгсэлийг ашиглах болохоо үүгээр мэдэгдэж байна.

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН “ЭВ САНААНЫ НЭГДЭЛ” ҮЭ-ИЙН ДАРГА ЭРДЭНЭ.С” гэжээ.

23 Сэтгэгдэл
Хахаха атаархсан гар нэг бнааа
Энэ нөгөө түймэрддэг гар мөн бн цаад залуус нь галаас айдаггүй л юм байхдаа
Хятадаас Хоршооллдыг дэмжих санд 2017.18 онуудад 19 тэрбуму юаоны буцалтгүй тусламж ирсэн боловч Сумъяабазрын гараар ороод дахин нэг ч төгрөг гарч ирэлгүй алга болсон тухай учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ
sumiyabazarin said hine gej yu bdiin.uhsen nohoin otsgor chin
Их аварга минь Та наад шуналтай ахдаа нэг хэлэхгүй бол болохгүй болсон байнаа.
Энэ нөгөө галын бурхан мөн үү... энэ хүнд тэтгэвэрт суух нас гэж байна уу. Зөнсөн байна хаха
ЯВЖ ЯВЖ НГӨӨ ХАХУУЛЬ АВСАН САЙД ГЭЭД БАЙГАА ЧИНЬ ЭНЭ ЮМ БИШ ҮҮ
TTJV co компани харин ч сайн ажиллаж байгаа шүү олон монгол хүн ажиллаж байдаг юм байнлээ Эрдэнэс 5 толгойн ажилчид гэж хийх юмгүй ажил хийх дүр эсгэсэн ttjvco iin ажилчдин хөдөлмөр шулсан тэгээд их өндөр цалин авсан хүмүүс байдаг юм байнлээ шүү.ер нь эрдэнэс 5 толгойн үндсэн ажилчид гэж байх шаардлага байхгүй юм байнлээ туслан гүйцэтгэх 3 компанид хувааж ажиллуулмаар юм байнлээ зүгээр төр төлөөлөх хэдхэн хүн байж болох юм байнлээ Хишиг арвин Моннис TTJVco гэж 3 гол компани байдаг
Хахаха атаархсан гар нэг бнааа
Даахгүй огцор...
sumiyabazarin said hine gej yu bdiin.uhsen nohoin otsgor chin
уухүя ны сайд харин ч сайн ажиллаж бгаа шүү дээ с.эрдэнэ гуай өөрийнх нь ашиг хөндөгдөхөөр л хэцүү байдалд орж дээ
Guts
Шуналтай дурак чамайг аавд чинь хэлэж байгаад нэг сайн тоосыг чинь гүвүүлнэ байгаа
Buhchuud mungu l yridag sh dee
Dolgorsurengiinhnii shunal diildehgui.10 say iin ezen ene hun mun.Zasgiin gazriin hural deer neg l deerelhuu yum suudgiin.Yum uzeegui uhaan muutai nohoi.
Sumyabazar 100% hiatadyn mungunii hun bolj huvirsan.Huktei hamt chinad ailchlaad irenguutee Dornotyn Dashbalbaryn huuli bus lizenztei Shin shin deer uuriin bieer ochij uurhaid uussen asuudlyg shiidverlesen.Bur dornot ruu uuruu ochikhyg bodohod nileed mungu zaaduul n ugsun yum bailguidee
Сум базарт бүү итэг мөнгөний боол болсон нөхөр алийгаач өгөхөөр болсон нөхөр
Сумьяабазар сайд даанч их сонин байсан юм.Хятадад худалдагдчихсан юм биш үү.Төрийн сайд ийм явцуу эрх ашигтай байж болохгүй биз дээ
Харин тийм ш дээ .За бөхчүүд ч өөр юу хийхэв дээ. Ойлгомжтой шүү дээ Хүрэлсүхийн гар хөл шүү дээ.
МАНАН, МАНАН гэхээр байгаад Манангийн өөр нэг бүлгийг дэмжсээр байгаад гаргаад ирлээ. Бүр аюултай хэлбэрийн МАНАН шүү. Энэ монголчууд хэзээ үнэн бодитоор ойлгодог, шийддэг болох вэ?!
За даа энэ Сумъяабазар чинь хувийнхаа ажлыг л хийж явдаг нөхөр шив дээ. Чухал царайлчихаад хумслахаа амжуулчих санаатай. Иймэрхүү дүр эсгэсэн нөхдийг эртхэн л төрөөс зайлуулах хэрэгтэй. Шунал нь дэндчихсэн сайд нэртэй луйварчин бна.
Харин тийм ш дээ .За бөхчүүд ч өөр юу хийхэв дээ. Ойлгомжтой шүү дээ Хүрэлсүхийн гар хөл шүү дээ.
Шланз
Сум базарт бүү итэг мөнгөний боол болсон нөхөр алийгаач өгөхөөр болсон нөхөр
50 шанз машин чинь бараг 10 сая доллар болох байх шүү!
Шланз
Zailaa harin ch Sumiyabazar said ajlaa sain hiij baiga shuu ene chin harin estoi butku gar baina
Guts
Хамгийн их уншсан