Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүд Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

Нөхөн сонгуультай холбоотой Цэцийн 02 дугаар дүгнэлтийг УИХ-аар хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцээс "УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов тогтоож, Засгийн газрын нөөц сангаас шаардагдах төсвийг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн" гэсэн дүгнэлт гаргасныг УИХ-ын гишүүдийн олонх хүлээж авсангүй.

Цэцийн дүгнэлтийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд хүлээж авах боломжгүй хэмээн үзсэнийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй.

УИХ-ын гишүүд нөхөн сонгууль явуулах нь зүйтэй гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэц дээд суудлын хуралдаанаараа нөхөн сонгуулийн асуудлыг дахин хэлэлцэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан