Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр үүрэг өглөө

Нийслэл, дүүргийн Прокурорын газрууд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажлыг сайжруулах чиглэлээр хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, 2019 оны 6 сарын байдлаар хийсэн ажлаа дүгнэж, цаашид анхаарах асуудлаа хэлэлцжээ.

Прокуроруудаас тус хяналтын ажилд тулгарч байгаа зарим хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцож, зөвлөгөөний эцэст Нийслэлийн ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ариунаа ажлын чанарыг сайжруулах талаар тодорхой үүрэг чиглэл өгсөн байна.

Мөн прокуроруудын мэргэжлийн ур чадвар, үүрэг, хариуцлагыг сайжруулах тухай Улсын Ерөнхий прокурорын 04, 05 дугаартай, “Эрүү шүүлт тулгахаас урьдчилан сэргийлэх тухай” 06 дугаартай албан даалгавруудыг хэрэгжүүлэх чиглэлээр дотооддоо тодорхой үр дүнтэй ажлуудыг санаачлан зохион байгуулах, дээд шатны прокурорын газрын давхар хяналтанд орсон, олны анхаарал татсан хэргүүдийг шуурхай шалгуулж шийдвэрлэх, прокурор, ажилтны ажлыг үнэн зөв, шударгаар дүгнэж, сайн ажиллаж байгаа хүмүүсээ шагнаж урамшуулахад анхаарч ажиллах талаар үүрэг, даалгавар өгчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан