Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭЕШ-Д 800 ОНОО АВСАН ХҮҮХДИЙГ 1,2 САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛНА

УИХ-ын гишүүн миний бие тойргийнхоо буюу Баруунбаян-Улаан, Баянгол, Баян-Өндөр, Богд, Бүрд, Гучин-Ус, Есөнзүйл, Өлзийт, Нарийнтээл, Сант, Төгрөг, Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг дэмжих, тэдний оюуны чадавхи, хичээл зүтгэлийг нь үнэлж, урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүдийг урамшуулах арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Өнгөрсөн жил ЭЕШ-д 700-гаас дээш оноотой шалгуулсан 13 хүүхэд 300 000- 1 000 000 төгрөгийн шагнал хүртсэн билээ.

Энэ жил шагналын санг өсгөж хамгийн өндөр буюу 800 оноо авсан хүүхдийг 1 200 000 төгрөгөөр урамшуулахаар тогтлоо. Мөн 750-799 оноо авбал 800 000 төгрөг, 700-749 оноотой шалгуулсан бол 500 000 төгрөгөөр шагнахаар болсноо дуулгаж байна.

Эрхэм дүү нартаа Элсэлтийн ерөнхий шалгалтад нь амжилт хүсч, ирээдүйн зам нь үргэлж гэрэлтэй байхын ерөөл өргөе.

УИХ-ын гишүүн Содномын ЧИНЗОРИГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан