Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт”-ийг хохиролгүй болгохын тулд Ш.Батхүүгийн эд хөрөнгийг борлуулна

 “Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийн төлсөн гэх 40 сая ам.доллар замаасаа алга болсон уу, “Стандарт” банкинд өрөө төлсөн төлбөрийн баримт нь байгаа юу гэх асуудал сүүлийн үед яригдах болсон. Үүнтэй холбоотой баримт байгаа, ил болгоно хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан сэтгүүлчдэд ярилцлага өгсөн бөгөөд “40 сая ам.долларын өр, төлбөр холбогдох журмаараа шийдэгдсэн. Одоо гол нь “Эрдэнэт” үйлдвэрт хохирол учруулсан хүмүүсээс 40 сая ам.долларыг буцааж төлүүлэх л асуудал бий.  Мөнгө төлөгдсөн баримтыг нь олон нийтэд ил болгоно.” хэмээсэн юм.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Эрдэнэт” үйлдвэрээс Стандарт” банкинд 40 сая ам.долларын өрийг бүрэн төлсөн талаарх баримтыг үзүүлж, дэлгэрэнгүй тайлбарлав.

Тэрбээр, “ Өнгөрсөн 04 дүгээр сарын 29-ний өдөр “Стандарт” банкнаас өр төлбөртэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй, бүх зүйл хаагдсан гэсэн утгатай баримт, бичгүүдийг ирүүлсэн байна. Тэгэхээр одоо гадаад талд өр, төлбөрийн асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно. Харин дотооддоо шийдэх асуудал байгаа. Яаж “Эрдэнэт” үйлдвэрт 40 сая ам.долларыг буруутай этгээдээр буцааж төлүүлэх вэ. Өчигдөр ЗГХЭГ-аас АТГ-ын даргад хандаж албан бичиг явуулсан. Одоо  Ш.Батхүүгийн эзэмшил бүхий, түүнд холбоотой өмч, хөрөнгүүдийг битүүмжилсэн байгаа. Нийт 52 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө байна. Нэмэгдвэл 85-87 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө тухайн үед Ш.Батхүүгийн нэр дээр байсан. Дахиж лавлагаа авах шаардлага байгаа гэсэн. Үүнд 2-3 хоногийн хугацаа орох байх. Үүний дараа хөрөнгийн жагсаалтыг нь гаргаад дуудлага худалдаанд оруулах юм уу, шүүхийн шийдвэрийн дагуу зарж борлуулаад орлогыг нь буцаагаад “Эрдэнэт” үйлдвэрт өгч хохиролгүй болгох эсэхийг шийднэ. АТГ-аас хариу албан бичиг ирсний дараа бидний зүгээс УДШ, Захиргааны шүүхэд хандана. Дараа нь улсыг хохиролгүй болгох тал дээр, шаардлагатай гэвэл тухайн ААН-үүд ямар хэлцэл хийх замаар тэр үед гэрээнүүдийг авсан бэ, тэр дунд авлига байсан эсэх бүх материалыг Засгийн газраас ил болгоно.” гэж мэдэгдлээ.   

3 Сэтгэгдэл
Хүүкэд нэг удаа тоосоо гүвүүлёнээс үүдэн идсэн хоолондоо хордож тэр нь даамжирсан бололтой өөрийнх нь хэлснээр бол урьд өмнө гарч байгаагүй үзэгдэл болох хоолны хордлого холд орсон гэх оноштай Солонгосыг зорьж илиаршсан юм байх аав Энд тэндэхийн элдэв мэдээг хагас дутуу сонсов уу? гүйюу хэвлэлээр малийтал гарч ирээд л цацаад байх энэ нөхөр, Ингэж далжигнаж байгаад Хүүкдээ 2 дахиа гүвүүлвэл холийнх нь яс тас үсрээд эмчлүүлэхээр АНУ нисэх биз ккк
монголд оролцохгүй юмгүй нэг ландрам бий боллоо дутуу орхиод баавгай шиг салан загнаад битгий яваач нөгөө ажил болж аваад хаясан энхболдоо яах гэж байна сайхан болно гэсэн яасан бэ ? махны үнэ шатахууны үнэ бараа бүтээгдэхүүний үнэ л нэмэгдлээ хүрэлсүх өдөр шөнөгүй өөрийгөө хийсэн хийнэ гээд л попордохоос өөр юм байхгүй л байна
ter barimt ni hudal barimt baisan shuu dee . OCEAN PARTNERS gedeg USA companiin, standart bankind tulsun baraa hudaldan avaltiin uned 40saya usd huleej avlaa gesen bichig baisan. ichdeggui surjun hudalch, hurelsuhdee zoduulasd yavj baihdaa taarsan huuruu ovchtei hun, kkkk
Хүүкэд нэг удаа тоосоо гүвүүлёнээс үүдэн идсэн хоолондоо хордож тэр нь даамжирсан бололтой өөрийнх нь хэлснээр бол урьд өмнө гарч байгаагүй үзэгдэл болох хоолны хордлого холд орсон гэх оноштай Солонгосыг зорьж илиаршсан юм байх аав Энд тэндэхийн элдэв мэдээг хагас дутуу сонсов уу? гүйюу хэвлэлээр малийтал гарч ирээд л цацаад байх энэ нөхөр, Ингэж далжигнаж байгаад Хүүкдээ 2 дахиа гүвүүлвэл холийнх нь яс тас үсрээд эмчлүүлэхээр АНУ нисэх биз ккк
Хамгийн их уншсан