Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

КОНГРЕСС ЭХЛЭХЭД 4 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс эхлэхэд дөрвөн хоног үлдлээ. Конгрессыг зохион байгуулах үндэсний хороо өчигдөр ээлжит хурлаа хийж бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсч, үүрэг даалгавар өглөө. 

Конгресст гадаадын 200, дотоодын 400 орчим төлөөлөгч оролцох нь тодорхой болсон бөгөөд конгрессоор Тогтвортой хөгжлийн зорилт болон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд тэднийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа, Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрт хүртээмжтэй нийгмийг хөгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага”-ын сайн туршлага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хагах чиглэлээр бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа, ололт амжилт болон тулгарч буй бэрхшээлийн талаар хэлэлцэх юм. 

Конгресст оролцох төлөөлөгчдийн 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байх тул зочдыг угтаж авах, байрлуулах, хуралдаан болох болон чөлөөт цагаараа очих олон нийтийн газруудад тэднийг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх нь зохион байгуулагчдын хүлээсэн томоохон үүрэг учраас бэлтгэл ажилд онцгой анхаарал хандуулж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан