Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн Монголчуудын бизнес, хөрөнгө оруулалтын анхдугаар чуулга уулзалт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 8-11-ний өдрүүдэд Төрийн ордны Их танхимд Дэлхийн Монголчуудын бизнес, хөрөнгө оруулалтын анхдугаар чуулга уулзалт зохион байгуулахаар болжээ.

Чуулганаар иргэний нийгмийн байгууллагууд, хилийн чанад дахь монгол иргэд болон дэлхийн улс орнуудад амьдарч байгаа Монгол угсаатнуудын олон талт харилцааг өргөжүүлэх асуудлыг голчлон ярилцах юм байна.

Мөн Монгол Улсын төр, засгийн хөгжлийн хөтөлбөрүүд дэх бодлого, шийдвэр болон тогтвортой хөгжлийн зорилтууд, ногоон эдийн засаг, санхүүгийн салбар, нийгмийн хариуцлагатай хамтын ажиллагаа зэрэг салбаруудад оруулж буй хөрөнгө оруулалтанд зориулсан платформоор хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг Монгол Улстай холбох том зорилго тавьж байгаа хэмээн чуулганыг зохион байгуулж буй Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос мэдээллээ.

Чуулга, уулзалтад оролцохын тулд энэ хаягаар бүртгүүлэх ёстой юм байна.

reservation@chinggis-hotel.com

 reservation@chinggis-hotel.com


 

 

 

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ивээл дор зохион байгуулагдах Дэлхийн Монголчуудын бизнес, хөрөнгө оруулалтын

анхдугаар чуулга уулзалтын хөтөлбөр

Хаана:  Монгол улс, Улаанбаатар хот

Хэзээ: 2019 оны 7 дугаар сарын 08-11-ны хооронд

2019 оны 7 дугаар сарын 08

 

Цаг хугацаа

Хаана, байршил

Сэдэв

 

0600 - 1830

 

 

Чингис зочид буудал, Баянгол зочид буудал

 

 

Зочид төлөөлөгчдийг угтан авч байрлуулах

Зохион байгуулах алба

1830 - 1930

 

 

Чингисийн талбайд

 

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх

 

 

1930-2100

 

 

Чингис зочид буудалд

 

 

Оройн зоог    

       

 

2019 оны 7 дугаар сарын 09

Цаг хугацаа

Хаана, байршил

Сэдэв

 

0800 –0900

 

 

Төрийн ордон, Их танхим

 

 

Чуулга уулзалтанд оролцогчдыг  бүртгэх/

Зохион байгуулах алба

0900 – 0930

 

Төрийн ордон, Их танхим

 

Чуулганы нээлт

 

 

0930- 0945

 

 

Төрийн ордон, Их танхим

 

 

Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үг хэлнэ

0945- 1000

 

 

 

Төрийн ордон, Их танхим

 

Илтгэлийн сэдэв: “Монгол улсын хөгжлийн түүхэн замнал, тогтвортой хөгжилд иргэдийн оролцоо”

Илтгэгч: О. Заяа

Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч

 

 

1000- 1015

 

 

Төрийн ордон, Их танхим

 

Илтгэлийн сэдэв: “Монгол улсын ногоон хөгжлийн бодлого, чиг хандлага”

Илтгэгч:Д.Хишигдэлгэр.

Монголын олон улсын хамтын ажиллагаа,хөгжлийн хөтөлбөр агентлагийн ерөнхийлөгч

 

1015- 1100

1100- 1120

 

Төрийн ордон, Их танхим

Төрийн ордон

 

Хүндэт зочид мэндчилгээ дэвшүүлж үг хэлнэ           

 

Цайны завсарлага                       

 

 

 

1120- 1230

 

 

Төрийн ордон, Их танхим

 

 

Хүндэт зочид мэндчилгээ дэвшүүлж үг хэлнэ           

 

 

 

1230- 1400

 

 

Үдийн зоог                                                             

 

 

 

 

 

1400- 1600

 

 

 

Төрийн ордон

 

Салбар хуралдаанууд                                              

Монгол улсын хөгжлийн стратеги, хүний хөгжлийн индекс

Модератор:Үндэсний хөгжийн газар

 

Монгол улсын эдийн засгийн чиг хандлага, жижигдунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн ач холбогдол

Модератор: Ц.Долгорсүрэн

 

Дэлхийн Монголчуудын хамтын ажиллагаа, хөгжингүй Монгол орны төлөө

Модератор: Д.Хишигдэлгэр

 

1600- 1630

 

Төрийн ордон, Их танхим

Салбар хуралдаануудын дүгнэлт

1630- 1700

 

Төрийн ордон, Их танхим

 

Чуулганаас гарах баримт бичгийг танилцуулж хэлэлцүүлэн батлуулах

О.Заяа МБЭЭХ-ны Ерөнхийлөгч

1700- 1800

 

Төрийн ордон, Их танхим

 

Чуулганы хаалтын арга хэмжээ         

 

1800- 1900

 

Чингис зочид буудал,

Баянгол зочид буудал

Оройн зоог

2019 оны 7 дугаар сарын 10

Цаг хугацаа

Хаана, байршил

Сэдэв

 

0900- 1100

 

 

Улаанбаатар хот

 

 

Нийслэл хоттой танилцуулах, жижиг дунд үйлдвэр үзүүлэх

 

1100- 1300

 

 

Цонжин болдог Чингис хааны хөшөөт цогцолбор

Байгалийн үзэсгэлэнт газрууд, Цонжин болдог Чингис хааны хөшөөт цогцолборыг үзүүлэх                                                 

 

 

1300- 1430

 

 

Чингисийн 3 нуур жуулчны баазадУдирдах Зөвлөлийн Гишүүн Н.Мягмарсүрэн

 

 

Үдийн зоог          

           

1430- 1700

 

Тэрэлж цогцолбор

Тэрэлж цогцолбор үзүүлэх                                          

 

1800- 2100

 

Цонжин болдог Чингис хааны хөшөөт цогцолбор

Чингисийн 3 нуур жуулчны баазад

 

 

Гала хүлээн авалт                                                        

 

2100- 2300

 

 

Чөлөөт уулзалт

 

 

 

 

       

2019 оны 7 дугаар сарын 11

Цаг хугацаа

Хаана, байршил

Сэдэв

 

0900-1300

 

 

Үндэсний цэнгэлдэх хүрээлэн

 

Баяр наадмын нээлт үзүүлэх

 

 

 

1300-1430

 

 

Баянгол зочид буудалд

 

 

Үдийн зоог

           

1430-1700

 

Хүй долоон худаг

Хурдан морины уралдаан үзүүлэх

 

1800-2030

 

Мөнх тэнгэр аялал жуулчлалын баазад

С.Алтантуяа

 

 

Оройн зоог

 

       

2019 оны 7 дугаар сарын 12

Цаг хугацаа

Хаана, байршил

Сэдэв

 

0830-1800

 

 

Улаанбаатар хот

 

 

Зочид төлөөлөгчдийг үдэх,

МБЭЭХ-ны Зохион байгуулах алба

 

 

       

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ДЭЛХИЙН МОНГОЛЧУУДЫН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМЫН

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ХУРАЛДААНУУДЫН

БОДЛОГО, ЧИГЛЭЛ

 

2019 оны 07-р сарын 08-с 11-ний хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах“Дэлхийн Монголчуудын бизнес, хөрөнгө оруулалтын андугаар чуулга уулзалт”-ын үндсэн зорилт нь дэлхийгээр тархан суурьшсан Монголчууд болон Монгол угсаатануудаа урин залж, Монгол улсын хөгжлийн бодлого, чиг хандлагыг таниулах, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчинг буй болгоход чиглэгдэнэ.

Форумын зорилт:

төр засгийн түшээд, бизнесийн салбарынхан, иргэний нийгмийн байгууллагууд, хилийн чинад дахь Монгол иргэд мөн улс орнууд дахь Монгол угсаатнуудын олон талт харилцааг  дэмжиж, цаашид хамтран ажиллаж, хөгжүүлэхэд чиглэгдсэн болно;

Тус чуулга уулзалтаар Монгол улсын төр, засгийн хөгжлийн хөтөлбөрүүд дэхь бодлого, шийдвэр болон тогтвортой хөгжлийн зорилтууд үүнд: ногоон эдийн засаг, санхүүгийн салбар, нийгмийн хариуцлагатай хамтын ажиллагаа зэрэгт оруулж буй хөрөнгө оруулалтад зориулсан платформоор хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг Монгол улстай холбох юм;

Чуулга уулзалтын үеэр илтгэгчид болон төлөөлөгчид, мөн засгийн газар, яамдууд, агентлагийн төлөөлөгчид, бүтээн байгуулагчид, бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй холбогдох хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэх болно;

бид энэхүү чуулга уулзалтаас төлөөлөгч бүр мөн зохион байгуулагчид хамтдаа дараах салбаруудад тодорхой хүлээлт, ач холбогдол бүхий үр дүн, нөлөөллүүдийг авчирна гэдэг гүнээ найдаж байна. Монгол улсын тогтвортой хөгжил, макро эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх бизнесийн үйл ажиллагааг хамтын хүчээр хөгжүүлж болохуйц 3-н салбар хэлэлцүүлэг хуралдаануудыг онцолсон болно. Үүнд:

 

ФОРУМЫН САЛБАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ХУРАЛДААНУУД:

 

 

Монгол улсын хөгжлийн стратеги, хүний хөгжлийн индекс

Модератор:Үндэсний хөгжийн газар

 

Монгол улсын эдийн засгийн чиг хандлага, жижиг үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн ач холбогдол

Модератор: Ц.Долгорсүрэн

Дэлхийн Монголчуудын хамтын ажиллагаа, хөгжингүй Монгол орны төлөө

Модератор: Д.Хишигдэлгэр

.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ I

Монгол улсын хөгжлийн стратеги, хүний хөгжлийн индекс

Хэлэлцүүлэгийн зорилт:

Монгол улсын хөгжлийн стратеги төлөвлөлт, хүний хөгжлийн өнөөгийн төлөв байдалд үнэлэлт дүгнэлт өгөх;

Монгол улсын тогтвортой хөгжил, макро эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг сайжруулахад талуудын санлыг тусгах, зөвлөмж гаргах;

Монгол улс болон олон улсын хамтын ажиллагааны хууль эрх зүй, гэрээ, конвенци,  баримт бичгүүд, бодлого, чиглэл, хэрэгжилт, үр дүн, нөлөөллийг олон нийтэд нээлттэй хүргэх, оролцоог нэмэгдүүлэх;

Дэлхийгээр тархан суурьшсан Монголчууд болон Монгол угсаатнуудын хамтын ажиллагааг сайшаан дэмжиж идэвхжүүлэх зөвлөмжийг боловсруулж Монгол улсын хөгжил дэвшилд бодит хөрөнгө оруулалт болгоход чиглэгдэнэ.

Илтгэл, хэлэлцүүлэгт оролцох талууд:

МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газарын төлөөлөл

МУ-ын Улсын Их Хурлын тамгын газарын төлөөлөл

МУ-ын Засгийн газар, Ерөнхий сайдын тамгын газар болон яам, агентлагуудын төлөөлөл

Үндэсний хөгжлийн газар

Монгол улс дахь олон улсын байгууллагууд, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газарын төлөөлөл

Форумд уригдсан гадаадын зочид, төлөөлөгч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын төлөөлөгч /Зөвхөн platinum болон VIP мандатаар/

Эрдэмтэн судлаачид, Монголын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл

 

Үр дүн:

Монгол улсын тогтвортой хөгжил, макро эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг сайжруулахад талуудын санлыг тусгах, зөвлөмж гаргана, /Цахим болон хэвлэмэл хэлбэрээр/2019-2020 он/

Зохион байгуулагчдын зүгээс форумд хэлэлцүүлэх “Хөгжлийн цогц хөтөлбөр”-үүдийг урьдчилан сонгон шалгаруулж, салбар хуралдаануудад танилцуулах, сонирхогч талуудын уулзалтуудын зохион байгуулахад онцгой анхааран ажиллах;/2019-2021 он/

Форумд оролцогч бизнес, хөрөнгө оруулагчдад “Хөгжлийн цогц хөтөлбөр”-үүдэд хөрөнгө оруулахыг санал болгож дэмжигдсэн төсөл, хөтөлбөрүүдийг зохион байгуулагчдын зүгээс төслийн багуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах зарчмаар зөвлөх, мэргэжлийн сургалт, судалгааны ажлуудыг хэрэгжүүлэх;/2019-2021/

Агуулга:

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолын хавсралтад:

            Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр Монгол Улс 2030 онд:

Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 америк долларт хүрч, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрнэ.

Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байна.

Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно.

Орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна.

Суурь болон мэргэжлийн боловсролд хамрагдалтын түвшинг 100 хувьд хүргэж, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлнэ.

Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэнэ.

Хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 70 орны нэг болно.

Экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, ногоон эдийн засгийн үзүүлэлтээр дэлхийн эхний 30 орны нэг болно.

Бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр дэлхийн эхний 40, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний 70 орны нэг болно.

Хөгжлийн бодлогоо бүх түвшинд хэрэгжүүлэх чадвартай, авлигаас ангид, иргэд

Макро эдийн засгийн тогтвортой бодлогын суурь зарчим:

урт хугацааны эдийн засгийн дундаж өсөлтийг 6.6 хувиас доошгүй байлгах; · нэгдсэн төсвийн тэнцлийг алдагдалгүй байлгах, төсвийн тэнцлийн алдагдалын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг /уул уурхайн салбарын орлогыг тооцохгүйгээр/ 2020 онд 15 хувь, 2025 онд 10 хувь хүртэл бууруулах;

төсвийн тэнцлийн зохистой харьцааг чанд баримтлах, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн нийт зарлага /улсын нэгдсэн төсөв болон Хөгжлийн банкны санхүүжилтийг бүхэлд нь тооцсоноор/-ыг 2020 онд 35 хувь, 2030 онд 30 хувь хүртэл бууруулах;

өрийн дээд хязгаарыг чанд сахин мөрдөж, өрийн зохистой түвшинг хангах, гадаад зах зээл дэх Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтмол дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх; · гадаад зах зээлийн болон түүхий эдийн үнэ ханшийн хэлбэлзлээс сэргийлэх бодлогыг баримталж, хуримтлалын санг бий болгон арвижуулах; · гадаад валютын нөөцийн зохистой хэмжээг байнга бүрдүүлж байх;

төлбөрийн тэнцлийг алдагдалгүй төлөвлөн хэрэгжүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангаж, инфляцийг тогтвортой, нам түвшинд барих;

банк, санхүүгийн тогтолцооны урт хугацааны тогтвортой, эрсдэлгүй, найдвартай байдлыг чанд хангаж, хөгжлийн бодлогын зорилтод нийцсэн зээл, хүүгийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх;

олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, санаачлагад нэгдэж, эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг байгуулж, бүс нутгийн шинжтэй томоохон төслүүдийг хэрэгжүүлэх;

урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан, олон улсын байгууллага болон гадаадын урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийг түлхүү ашиглаж, олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудтай бодлогоо уялдуулж, идэвхтэй хамтран ажиллах.

 

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ II

Монгол улсын эдийн засгийн чиг хандлага, жижиг үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн ач холбогдол

Хэлэлцүүлэгийн зорилт:

Монгол улсын тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг сайжруулахад талуудын санлыг тусгах, зөвлөмж гаргах;

Монгол улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тавигдаж буй асуудлууд болох байгаль орчин, агаарын бохирдлыг богино хугацаандарилгах шийдлийг олох, гарц гаргалгаа, төсөл, хөтөлбөрүүдийн санаачлагуудыг хэлэлцүүлэх, хүрэх үр дүн, нөлөөллийг олон нийтэд нээлттэй хүргэх, оролцоог нэмэгдүүлэх;

Утаа, орчны бохирдлыг бууруулах, улмаар арилгах дэвшилтэд технологи, инновациудыг хөхиүлэн дэмжих бодлогын зөвлөмж бичгийг МУ-ын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хүргүүлэх;

Дагуул хот, суурин газруудыг байгуулах, хөгжлийн шинэ гарцыг эрэлхийлсэн мега хөтөлбөрүүдийг хэлэлцэх, зөвлөмж боловсруулж, олон улсын хөрөнгө оруулагч, зээлдэгч, хандивлагчид байгууллагууд, дэлхийн монголчуудын хамтын ажиллагааг бодит хөрөнгө оруулалтад чиглүүлэх нэгдсэн хөдөлгөөнийг эхлүүлэх.

Илтгэл, хэлэлцүүлэгт оролцох талууд:

МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газарын төлөөлөл

МУ-ын Улсын Их Хурлын тамгын газарын төлөөлөл

МУ-ын Засгийн газар, Ерөнхий сайдын тамгын газар болон яам, агентлагуудын төлөөлөл

Монгол улс дахь олон улсын байгууллагууд, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газарын төлөөлөл

Форумд уригдсан гадаадын зочид, төлөөлөгч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын төлөөлөгч /Зөвхөн platinum болон VIP мандатаар/

Эрдэмтэн судлаачид, Монголын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл

Үр дүн:

Монгол улсын тогтвортой хөгжил, жижиг дунд үйлдвэрлэл, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогыг сайжруулахад талуудын санлыг тусгах, зөвлөмж гаргана;/Цахим болон хэвлэмэл хэлбэрээр/2019-2020 он/

Зохион байгуулагчдын зүгээс форумд хэлэлцүүлэх утаа, орчны бохирдлыг эрс бууруулах, арилгах хөтөлбөр, санаачлагуудыг урьдчилан сонгон шалгаруулж, салбар хуралдаануудад танилцуулах, сонирхогч талуудын уулзалтуудын зохион байгуулахад онцгой анхааран ажиллах; /2019-2020 он/

Амжилттай хэрэгжүүлсэн жишиг 3 эко хотхонуудын туршлага, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх асуудалд онцгойлон анхаарна;/2019-2021 он/

Дэмжигдсэн төсөл, хөтөлбөрүүдийг зохион байгуулагчдын зүгээс төслийн багуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах зарчмаар зөвлөх, мэргэжлийн сургалт, судалгааны ажлуудыг хэрэгжүүлнэ; /2019-2021 он/

Эдийн засгийн хамтын ажиллагааг эн тэргүүнд тавьсан гадаад харилцааг дэмжинэ. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг эрс нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгохыг дэмжих; Бараа бүтээгдэхүүнээ дэлхийд гаргах эрмэлзэлтэй баялаг бүтээгчдийг дэмжиж, экспортыг урамшуулах зорилго бүхий санаачилга, үйл ажиллагааг тууштай дэмжих; /2019-2021 он/

Гадаад худалдаа, хөрөнгө оруулагчдын аж ахуйн үйл ажиллагааг хөнгөвчилсөн технологи, үйлдвэрлэлийн чөлөөт бүсийг хууль тогтоомжид нийцүүлэн байгуулахыг дэмжих; /2019-2021 он/

Монгол Улсын нэр хүндийг өргөж, дэлхийд түгээн сурталчилж буй иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг анхааран дэмжих; /2019-2021 он/

Агуулга: НОГООН ХӨГЖИЛ

Дэлхийн эдийн засаг, хүн ам хурдацтай өсөн нэмэгдэж байна.Энэхүү өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд нөхөн сэргээгдэх болон сэргээгдэхгүй байгалийн нөөцийн ашиглалт асар ихээр нэмэгдсэн.Байгалийн нөөцийн хэт их ашиглалт нь нөөцийн хомсдол болон биологийн төрөл зүйл устах зэргээр байгаль орчны болоод улс орны тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж эхэлснийг улс орон бүр хүлээн зөвшөөрч байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн байнгын өсөлтийг хангасан ногоон эдийн засагт суурилсан ногоон хөгжлийн загваруудыг сонгож байна. Уламжлалт эдийн засгийн онол нь эрэлт, нийлүүлэлтийн шулуун шугамтай танилцуулж, үйлдвэрлэл, бараа солилцооноос үүдэлтэй нарийн төвөгтэй харилцаанд түүнийгээ ашиглахыг санал болгодог бол ногоон эдийн засаг нь хүмүүс, тэдний хоорондын харилцаа, үйлдэл, хүмүүст юу нөлөөлдөг, хэрхэн өдөөгддөг зэрэг асуудлыг авч үздэг. Ногоон эдийн засаг нь дэлхий ертөнцийн бүхэл бүтэн системийг, өөрөөр хэлбэл, байгаль экологи болон байгалийн олон янз байдлыг цогцоор нь хамтад нь авч үздэгээрээ онцлогтой.Молли Скот Сато (2012).

 

Эдийн засгийн өсөлтийг хангахад байгалийн нөөц баялагийг эрчимтэй ашиглах дүр зураг нь тухайн улс орны хөгжлийг илэрхийлдэг.Хэдий тийм ч буурай болон хөгжиж буй улс орнуудын байгаль орчны доройтлын асуудал нь хөгжингүй улс орнуудтай харьцуулбал илүү хүнд тусч байна.Иймд эдгээр улс орнууд байгаль орчинд ээлтэй хөгжлийн загвар руу шилжихийг нэн тэргүүнд чухалчилж, байгаль орчинд ээлтэй эдийн засгийн байнгын өсөлтийг хангахын зэрэгцээ хүний сайн сайхан байдлыг хангах боломжийг олгох ногоон хөгжлийн загварыг сонгож байна. Монгол улс байгалийн нөөц баялаг арвин, эдийн засгийн хөгжил нь байгалийн баялаг, уул уурхайн салбараас хамааралтай, байгалийн нөөцийн ашиглалтаас хамаарсан экологийн тэнцвэрт бус байдал, цөлжилт, хөрсний бохирдол, агаарын бохирдол, бэлчээрийн даацын хэтрэлт зэрэг нь ногоон эдийн засаг, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байсны улмаас тодорхой зорилго, зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж эхэлсэн. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох”, Ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэн, ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж, загваруудыг бий болгохоор заасан.

Үүний үр дүнд Монгол улсын ногоон хөгжлийн бодлого нь 2014 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор батлагдсан. Ногоон хөгжлийн үзэл баримтлал нь:

Дэлхий нийтээр хөгжлийн өнөөгийн хандлагыг өөрчилж, байгалийн нөөц баялаг, экосистемийн үнэ цэнийг хадгалах

Хүний аж байдлыг сайжруулж ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг хангах, хүлэмжийн хийн ялгарал багатай, үрэлгэн хэрэглээг багасгасан хөгжлийн загварт шилжих эрмэлзэлийг дэмжих

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан, өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хандлага, хэв маягийг өөрчлөх шаардлагатай болсныг ухамсарлах

Байгаль орчинд ээлтэй, оролцоотой эдийн засгийн өсөлтийг хангах буюу байгалийн нөөцийн хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх

Экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгалах замаар монгол хүний амьдралын сайн сайхан байдлыг хангах хөгжлийн загварт шилжих юм.

Ногоон хөгжлийн бодлогыг 2 үндсэн үе шаттай хэрэгжүүлнэ. •

 I үе шат: Ногоон хөгжлийн үндсийг тавих үе (2014-2020 он)

Монгол Улсын нөхцөлд тохирсон ногоон хөгжлийн загвар, хэм хэмжээг эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт бий болгож, ногоон хөгжлийг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг идэвхтэй өрнүүлнэ. Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж бүс нутагтаа өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хөгжиж, мэдлэгт суурилсан эдийн засаг төлөвшиж, ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийн механизмаар байгальд ээлтэй, үр ашиг өндөртэй ногоон дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, цэвэр үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлж, нэгж бүтээгдэхүүнд ноогдох хүлэмжийн хийн ялгаралыг бууруулна.

• II үе шат: Ногоон хөгжилд шилжих үе (2021-2030 он)

Хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалж, экосистемийн үйлчилгээний үр өгөөжийг ухаалгаар хүртэж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, өндөр үр ашигтай ногоон эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй тогтолцоо төлөвшсөн байна.Эдийн засгийн бүтцэд өндөр технологи, инноваци шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл давамгайлж, ногоон эдийн засагт шилжинэ. Монгол Улс байгалийн нөөц баялагт тулгуурласан эдийн засгийн эрчимтэй хөгжлийн гараан дээр ирсэн, хүн амын бүтцэд 15- 40 насны залуус 47,2 хувийг эзэлж байгаа, нээлттэй, ардчилсан засаглалтай, төрийн бодлого нь тогтвортой хөгжилд хүрэх эрмэлзэлтэй байгаа зэрэг нь ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэнийг илтгэж байна. Ногоон хөгжлийн бодлогод суурилж тогтвортой хөгжсөн Монгол улс болох хамгийн гол тулгуур бол иргэд нь ирээдүйтэй шинэ нийгмийг цогцлоох үйл явцад оролцож чадахуйц мэдлэг, боловсролтой буюу тогтвортой хөгжлийн боловсролтой байх явдал юм.Үүнийг Ногоон хөгжлийн бодлогын стратегийн зорилт 5-д чухалчилсан байна.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ III

Дэлхийн Монголчуудын хамтын ажиллагаа, хөгжингүй Монгол орны төлөө

Хэлэлцүүлэгийн зорилт:

Дэлхийгээр тархан суурьшсан Монголчууд болон Монгол угсаатнуудын хамтын ажиллагааг сайшаан дэмжиж идэвхжүүлэх зөвлөмжийг боловсруулж Монгол улсын хөгжил дэвшилд бодит хөрөнгө оруулалт болгоход чиглэгдэнэ;

Энх тайван, хүмүүнлэг, сайн үйлс, соёлын хамтын ажиллагааны төлөөх байгууллага, олон нийт, иргэний санаачлага, төсөл хөтөлбөрүүдийн дэмжих санг байгуулах, дэлхийн монголчуудын идэвхи санаачлагуудыг сайшааан дэмжих, урамшуулах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх, уламжлэл болгоход тус тус чиглэгдэнэ.

Илтгэл, хэлэлцүүлэгт оролцох талууд:

МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газарын төлөөлөл

МУ-ын Улсын Их Хурлын тамгын газарын төлөөлөл

МУ-ын Засгийн газар, Ерөнхий сайдын тамгын газар болон яам, агентлагуудын төлөөлөл

Монгол улс дахь олон улсын байгууллагууд, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газарын төлөөлөл

Форумд уригдсан гадаадын зочид, төлөөлөгч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын төлөөлөгч /Зөвхөн platinum болон VIP мандатаар/

Эрдэмтэн судлаачид, Монголын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл

Үр дүн:

Монгол улсын тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлт, хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих бодлогыг сайжруулахад талуудын санлыг тусгах, зөвлөмж гаргана;/Цахим болон хэвлэмэл хэлбэрээр/2019-2020 он/

Дэлхийн Монголчуудын Хүмүүнлэгийн Санг байгуулна; /2019 он/

“Монголын төлөө” алтан гэрэгэ бүхий шагналыг дэлхийн хэмжээнд Монгол угсаатны нэр хүндийг өндөрт, гавъяа байгуулсан хүнд улс орны иргэншил хамааралгүй гардуулах ёслолын ажиллагааг уламжлал болгох. Үүнд: Энх тайван, олон улсын хамтын ажиллагаа, Бизнес, Соёл урлаг, Хүмүүнлэгийн ариун үйлстэн гэсэн чиглэлүүдээр тус шагналыг өндөр шалгуураар нэр дэвшигчдийг шалгаруулж байна. /2019 оноос эхлэн жил дутам 5 хүн хүртэл/

Дэмжигдсэн төсөл, хөтөлбөрүүдийг зохион байгуулагчдын зүгээс төслийн багуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах зарчмаар зөвлөх, мэргэжлийн сургалт, судалгааны ажлуудыг хэрэгжүүлнэ; /2019-2020 он/

Агуулга: Дэлхий даяар тархан суурьшсан Монгол туургатнууддаа хандан найрсаг, идэвхтэй бодлого

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мөрийн хөтөлбөр”. Үүнд:

“Дэлхий даяар тархан суурьшсан Монгол туургатнууддаа хандан найрсаг, идэвхтэй бодлого явуулж, Монгол үндэстнийхээ түүх, өв соёл, бахархлыг олон улсад идэвхтэй сурталчлан түгээн дэлгэрүүлэх замаар гадаад харилцаанд зөөлөн хүчний дипломат бодлого явуулах тал дээр онцгой анхаарч ажиллана”;

5.18 Монгол Улсын түүх соёл, уламжлалыг дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд анхаарал тавьж, уламжлалт болон тоон технологиор бүтээсэн уран бүтээл, агуулга контентийг (дүрст бүтээл, дуу хөгжим, бусад оюуны бүтээлүүд) олон улсын зах зээлд экспортлох санаачилга, төсөл, хөтөлбөрийг дэмжиж ажиллах;

5.19 Олон улсын хэмжээнд Монгол судлалыг түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлж, шаардлагатай эх сурвалжийг эх орондоо буцаан авчрах талаар санал, санаачилгатай ажиллах;

5.20 Монгол туургатан дэлхийн иргэдтэй үүсгэж буй хүмүүнлэгийн харилцааг идэвхжүүлж, түүх судлал, соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах;

 

5.10 Гадаадад амьдарч байгаа олон мянган иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах, эх орондоо чөлөөтэй зорчих, Монгол Улсынхаа улс төр, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломж бололцоог нь хангахад байнга анхаарах зэрэг заалтуудыг хэрэгжүүлэхэд бодит ажил болох тул ач холбогдол өндөр билээ.

 

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад сурч, ажиллаж, амьдарч буй Монголчууд мань тухайн улс орныхоо хөгжилд хөл нийлүүлэн бизнес эрхэлж гаргасан амжилт, ашиг орлогоосоо эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах чин хүсэлтэй байдаг.

Түүнчлэн Оросын Холбооны Улсын Буриад, Тува, Халимаг улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орон, Америкийн Нэгдсэн улс, Канад, Бүгд найрамдах Энэтхэг Улс, Тайвань зэрэг улс орнуудад буй Монгол угсаатануудынхаа төлөөллийг оролцуулахаар төлөвлөн бэлтгэл ажилдаа ороод байна.

/Дэлгэрэнгүй/

Боловсруулсан: Д.Хишигдэлгэр

/Зохион байгуулах албаны дарга,

/утас: 80117579/

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан