Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн нээлтэд оролцлоо

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр баригдсан Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо.

Дэлхийн жишигт нийцсэн барилга байгууламж, улсын хэмжээнд үйлчлэх орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж хэлсэн үгэндээ “Өнөөдөр Үндэсний оношилгоо, эмчилгээний төв шинээр нээгдэж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэгэн онцгой үйл явдал болж байна. Улс орон хөгжихийн тулд ард түмэн эрүүл байх ёстой. Эрүүл байхын тулд бидний байнга ярьж, шүүмжилдэг оношилгооны асуудал чухал. Эрт оношлуулж байж эрт эмчлүүлнэ. Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн дарга Г.Баясгалан энэ төвд олон хүн эмчлүүлж, эрүүл болох болтугай гэсэн бэлгэдлийн сайхан үг хэллээ. Үүнийг давтаж хэлье. Нээлтийн ажиллагаанд оролцож байгаа мөн энэхүү төслийг эхнээс нь дуустал гар бие оролцсон та бүхэнд дахин баяр хүргэе. Нээлтийн ажиллагаанд амжилт хүсье. Энд буй тангараг өргөсөн олон эмчийн ажлын орчин сайжирч байгаад маш их баяртай, сэтгэл хөдөлж байна” гэлээ.

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийг түшиглэн Үндэсний оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орж буй нь Монгол Улсын эрүүл мэндийн системийг шинэ шатанд хүргэх, хорт хавдрыг эрт шатанд оношлох, бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулах, гадаадад эмчилгээ хийлгэхээр явж байгаа иргэдийн урсгалыг багасгах ач холбогдолтой юм.

Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн төслийн хүрээнд нийт 15,600 м2 ашигтай талбай бүхий таван давхар эмнэлгийн барилга баригдсан бөгөөд хүлээн авах, дүрс оношилгооны төв, цөмийн анагаах ухааны тасаг, лабораторийн тасаг, дурангийн оношилгоо, эмчилгээний тасаг, ариутгал халдваргүйтгэлийн тасаг, мэс заслын тасаг, мэдрэлийн мэс заслын тасаг, эрчимт эмчилгээний тасаг, эмчилгээний хоол зүйн тасагтайгаар үйл ажиллагаа явуулах юм. Эдгээр тасгуудад 25 сая ам.долларын өртөг бүхий 215 нэр төрлийн нийт 1,870 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулжээ.

Тухайлбал, Монгол Улсад анх удаа дүрс оношилгооны хосолмол технологи бүхий Позитрон Эмиссон Томографи болон тухайн аппаратын ажиллагаанд шаардагдах цацраг идэвхит эмийг үйлдвэрлэн гаргах 9.6 MeV хүчин чадалтай циклотрон, дагалдах төхөөрөмжүүдийн хамт ашиглалтад орж байна. Энэ нь хавдрын оношилгоонд нэн чухал төхөөрөмж бөгөөд хорт хавдрын үсэрхийллийг эрт үед оношлохоос гадна булчирхайлаг эрхтний үйл ажиллагааг оношлох чадамжтай юм байна.

Түүнчлэн, иргэдэд нэн шаардлагатай байгаа ангиограф буюу судсан дотуурх мэс заслын технологи нэмэгдсэнээр харвалт, шигдээсийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм.

1 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Хамгийн их уншсан