Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улс анхны хурдны замаа нээлээ

- Хурдны замын ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар-

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны буудлыг нийслэл хотоос ойролцоогоор 50 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 орчим км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Хөшигийн хөндий гэдэг газар байгуулж байгаа бөгөөд агаарын хөлгийн хоёр талын буулт хийх боломж бүрдүүлсэн, нислэгийн хөдөлгөөний удирдлагын шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглон, олон улсын зохих стандарт, шаардлагуудыг бүрэн хангах бүтээн байгуулалтыг гүйцэтгэж ашиглалтад оруулсан нь энэ.

Төслийн хүрээнд 32,2 км альфалтбетон хучилттай хурдны авто зам мөн дагалдах хиймэл байгууламжууд болох нийт зургаан ширхэг гүүр, 21 ширхэг нүхэн гарц (явган зорчигч, тээврийн хэрэгсэл, мал амьтан нэвтрэх зориулалттай), 28 ширхэг дугуй хоолой тус тус баригдсан байна.

Барилгын ажил гүйцэтгэх, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг Зам тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК-ийн хооронд 2015 оны есдүгээр сарын 18-ны өдөр байгуулж, 2016 оны зургадугаар сарын 06-ны өдөр эхлүүлсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуй нэгжүүд болох “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус тус ажиллажээ.

Уг төслийн ажлын нийт өртөг нь 140,3 сая ам доллар бөгөөд барилгын ажлыг гурван жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны долдугаар сарын гуравны өдөр ашиглалтад оруулаад байна. Энэхүү хурдны авто замын барилгын ажилд өдөр тутмын хяналтын зөвлөх үйлчилгээг БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” ХХК болон “Эс Ар Пи” ХХК хамтран гүйцэтгэжээ.

Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  Шин Хаймин  болон бусад албаны хүмүүс оролцов.

1 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Хамгийн их уншсан