Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Хоккайдо мужийн удирдлагуудтай уулзав

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Хоккайдо мужийн Засаг даргын орлогч Цүчия Шүнсүкэ тэргүүтэй тус мужийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтад Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Батжаргал, Өргөмжит консул, Япон Улсын Либерал Ардчилсан намын генсек Такэбэ Цүтомү болон МУ-ын эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл оролцов. Дэд сайд Ж.Сауле МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Эрчимжсэн МАА-г хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр", Японы Олон улсын хамтын ажиллагааны "Жайка" байгууллагатай хамтран салбарт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулав.

Цаашид салбарын боловсон хүчнийг Хоккайдо мужийн фермерийн аж ахуйд дадлагажуулах, мэргэжилтнүүдийг бэлтгэх, эрчимжсэн МАА-н салбарт хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, Япон Улсын фермерийн аж ахуйн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг Монгол улсад нэвтрүүлэх боломжийг судлах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх тухай санал солилцов. Дэд сайд Ж.Сауле Монгол улсын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа чацаргана, мах махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг Хоккайдо мужид экспортлох, эрх зүйн орчныг бүрдүүлэх хүсэлтээ илэрхийлэв.

Талууд уулзалтаар хэлэлцэж тохирсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход идэвхтэй хамтран ажиллаж, хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулахаар тохиролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан