Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Төрмөнх: Гэрийн эзэнтэй байя л даа. 76 хүүхэд төр болж тоглохыг 30 жил үзлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулсан. Энэхүү төслийн талаар хүн бүр өөр өөрийнхөөрөө хүлээн авч байгаа хэдий ч дутуу дулимаг ойлголттой хүмүүс харлуулах гэж багагүй хүчин чармайлт гаргаж байгаа нь илт. Хүмүүсийн анхаарлын төвд орсон энэ сэдвийн талаар олон хүн фэйсбүүк хуудаснаа бичиж буй ч сэтгүүлч, зохиолч, нийтлэлч Д.Төрмөнхийнх илүүтэй сонирхол татна. Түүний бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.

“Ерөнхийлөгч өнөөдөр их чухал олон зүйл хэллээ. Үгийн төгсгөлд тийм их үндсэн хууль өөрчлөх гээд байгаа юм бол энэ заалтуудыг оруулаад өөрчлөөд тарцгаа гэж 3 дахиа хэлэв. Үүнээс болж их юм болох байх....Гэхдээ би бол шулуухан ганц зүйл хэлдэг болсон. Ерөнхийлөгчийн засаглал л хэрэгтэй. Яагаад гээч ...Гэрийн эзэн 76 ч байна уу 108 ч байна уу хүүхдүүддээ бүх мөнгөө мэдүүлчихээд л та нар хүүхдүүд сайхан хувааж идээрэй... ...гэхдээ мэдээж гэр орноо авч явахаа мартав, би яахав сайн ажилласанд шагнал өгөөд, бүгдээрээ буруу юм хийх гээд байвал л хориг тавиад л сууж байя гэсэнтэй яг утга нэг ийм төрийг бид 30 жил үзлээ. Гэхдээ тэр хүүхдүүд гээд байга нь бидний ноёд шүү дээ. УИХ-ын гишүүд! 

Тэгээд ард бидний амьдрал дээшилсэн үү? 30 жилд? Тэд биднийг хуураад л дөрвөн жилд зарсан мөнгөө хэд нугалаад л баяжсан. Бид яахав сонгуулийн үеэр жоол задгай мөнгө авсан. Үнэн юм чинь. 
Ерөнхийлөгч өөрөө ерөнхийлөгчийн засаглал яривал бүгд барьж иднэ биз тэгээд өөр зүйл ярьсан байх. Гэхдээ уншвал их олон үнэн байна. Уншихгүй биз. 
Гэхдээ одоо болиё л доо. Гэрийн эзэнтэй байя л даа 76 хүүхэд төр болж тоглохыг 30 жил үзлээ. Ерөнхийлөгч нь засгаа байгуулдаг мөнгө сөнгөө мэддэг болчихвол зээл ч нээрээ төлж мэднэ. Зээл аймаар хэцүү гэхдээ Хүрэлсүхээс яагаад асуудаггүй юм болоо тэр л мөнгө барьдаг биз дээ. Цэргийн хүн юм шиг бас улсын мөнгөө мэддэг . Уг нь Баттулга мөнгөө мэддэг болчихвол болчихвол ? Ард түмний талын төлөөлөл мөнгөө мэддэгүй гэдэг үнэхээр инээдтэй! 

Үгүй нээрээ шударга л байя л даа! Ард олондоо л тустай байя гэж сонгогдсон бол зүгээр өөрчлөлтөө зоригтой хийгээд гэртээ харьцгаа! Сонгогдох нэг нь сонгогдоноо санаа зоволтгүй! Хэдэн түмэн нүд бий шүү ард олонд! 

Одоо цаг нь болсон. Ард түмэн 30 жил горьдлоо. Арай ч дээ! Одоо хуурах гэвэл бүр хог болно шүү! Шорон. 17 шүүгчийг ерөнхийлөгч түдгэлзүүлсэн гэдэг урд хожид байгаагүй том айдас тэдэнд авч ирж байна гэсэн үг. Энэ хүн ирэх жил байж л байна . Айдас хэнд гэжүү? Дээдэст! зөвхөн дээдэс л айна, бид юунаас айх юм? ! Ухаалаг бай. Ард олон одоо ухаантай болсон. Задгай мөнгөнд явахгүй ээ ирэх жил!!! Тараад удахгүй сонгууль хийсэн ч дээр ерөнхийлөгчийн хэлсэнээр! Сонгуулийн хууль намын хуулиа өөрчлөөд ! 

Ойрхон түүхээ хараач 5 ерөнхийлөгч, 14 засаг 92 оноос хойш солигдож. Тэгээд сонгол доо! Зүгээр л гэрийн эзэнтэй байя чи минь. 76 хүүхэд тоглоод идээд дууслаа бидэнд үлдэх юм бараг алга боллоо. Юундаа айгаад л бэргээд л байгаам бэ? Гэрт ч, төрд ч тэргүүн хэрэгтэй ! Нэг мөсөн тэргүүнтэй л болох хэрэгтэй! Дахиад 108 ч гэнэ үү 76 ч гэнэ үү үнэхээр залхаж байна. Сонгуулийн хуулийг, намыг хуулийг өөрчлөөд тараад өгөөч дээ гишүүдээ. Юундаа хэдэн сар хоргогдоод байгаам? Ард түмэнд хэрэгтэй үндсэн хуулийг л бид хүсэж буй. Үндсэн хуулийг нэг нам ч хийдэг юм биш. Хуульчид ч хийдэг юм биш. Энэ бол конституци буюу ард түмэнтэй хийх гэрээ. Удахгүй сонгууль болно. Ард түмэн их өөр болсоон шуудай гурилд явахгүй. Яагаад гэвэл 30 жил хууртсан! Цаг нь болсон.

Монарх Олигарх хоёрын тухайд хэдэн үг хэлэх хэрэгтэй болов уу. Монарх гэж нэг хүний дарангуйлалыг хэлдэг бол олигарх гэж цөөнхийн дарангуйлалыг хэлдэг. Монарх гэж хаан байх бөгөөд одоо ч ерөнхийлөгчийн гэх нэртэй ч хаантай улс орон байгаа. Ерөнхийлөгчийн засаглал гэдэг монарх биш бөгөөд ердөө л эдийн засгийн эрх ард түмний талаас дээш хүмүүсийн саналаар сонгогдсон хүнд шилжихийг хэлж буй билээ. Жишээ нь АНУ ерөнхийлөгчийн засаглалтай боловч шүүх нь түүнээс хараат бус сенатын хяналтад байдаг гэх мэтээр хяналттай тогтолцоо байдаг. Ер нь нэг хүн диктатур тогтоодоггүй. Сталины ард болшевик нам, Гитлерийн ард нацианал социалист нам байсан. Олигарх дандаа намын харьяалал дор оршин тогтнодог. Намын дарга нар олигарх байсаар ирсэн цаашид ч байх л болно. Тэгвэл манайд 1992 оны үндсэн хуулиас хойш УИХ гэж олигархийн төв цэг, үржиж төлжих газар болсон. Тэгээд тэнд баячууд цугладаг юм. Яагаад гэвэл тэндээс засгийн газрыг байгуулдаг учир бялуу хүртэх гэсэн зорилготой учир тийшээ бүх баячууд уралддаг. Сонгуулийн тойрог жижиг тул худалдаж авахад амар учраас. Ийм ч болоод манай намууд зүгээр л мөнгө олох хүсэлтэй хүмүүсийн буюу олигархийн орон гэр болсон. Үндсэн хуулийг бүх ард түмний санал асуулгаар л өөрчилж болно.

Ард түмэн ямар засаглалын хэлбэрийг хүсэж буйг бүх нийтээс асууж байж шийдэх ёстой юм. Одоо бол ард түмэн их өөр болсон. Бие, сэтгэлээрээ 30 жил туршилтад орсон болохоор! Одоо үндсэн хуулийг бүх нийтээс асууж буй гэх ч бүр хайж сонирхоод буй сэтгүүлч би ч арай гэж тэр төслийг олж үзэж байгаа болохоор нийт олон юу ч мэдээгүй л сууж байгаа хэрэг юм. Тэхээр энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдлаа ч нас богино зүйл болох нь тодорхой билээ. Монгол түүхээсээ бүр Хүннүгийн үеэс хаант засагтай явсаар 1924 онд Богд хаан таалал болсоноор л намын харъяалалтай болж эхэлсэн. Энэ олон жилд тусгаар улс байсаар л ирсэн бөгөөд нэг хүн диктатур тогтоодоггүйг гэрчилнэ. Гэхдээ Чойбалсан ч Цэдэнбалч "хаан" л байсан ч тэд намын хүчээр барьж байсан. Тэд диктатур тогтоож байсан нь үнэн бөлгөө. 1992 оны үндсэн хуулиас хойш 76 "хаан"-тай болж тэд засгийн газрыг байгуулдаг болсоноор сайндаа л 16 хүн сайд болж бялуу хүртэх болсноор үргэлж 60 дайсантай байсаар ирсэн тул 15 засаг огцорч, солигдсон. Тэд л хоолонд орох эрхтэй болсон болохоор олигархийн л "ардчилал" гэдэг буй болсон учир бүх баячууд тийшээ зүтгэх болсон! 

Ард түмний 51 хувийн төлөөлөл ерөнхийлөгчид эдийн засгийн ямар ч эрх байдаггүй. Тэхээр ард түмний талаас илүүд ийм эрх байхгүй гэсэн үг юм !
Ард түмэн ямар засаглалыг хүсэж байгааг л үндсэн хуулиар баталгаажуулах ёстой. Үүнийг л ардчилал буюу ард түмний эрх гэдэг. Энэ өөрчлөлтийг би буруу гэж бичсээр байгаа. Яагаад гэвэл өнгөц харахад ерөнхий сайд хэмээх нэг хүний гарт төрийг өгч тэргүүнтэй төр байгуулах гэж байгаа мэт боловч үндсэн хуулиар намыг төрийн дээр гаргах гэсэн оролдого учраас. 

Хэзээ ч дахиж Чингис хаан төрөхгүй нам дагасан олигархийн диктатур тогтоно гэсэн үг !” гэжээ.

 

 

1 Сэтгэгдэл
Парламентын гэгч намын дарангуйллыг тунхагласан тогтолцоо 30 жил Монголыг сүйрүүлж, луйварчдын бүхэл бүтэн армийг бий болгосон нь үнэн шүү. Хамтарч иддэг багөөд хэн нь ч хариуцлага хүлээдэггүй. Тиймээс засгаа эзэнтэй болгож, Парламентаас тусдаа байлгахын тулд Ерөнхийлөгчийн засаглалыг Үндсэн Хуулиараа тогтоох хэрэгтэй
Хамгийн их уншсан