Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНЫ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлал өнөө өглөө 09.00 цагаас албан ёсоор эхэлж байна.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авна.

Хоёр улсын Ерөнхийлөгч эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг авахуулахын зэрэгцээ  ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх юм байна.

Түүнчлэн хоёр улсын төрийн тэргүүн нар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд тусгайлсан уулзалт хийж, Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, дараа нь сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийнэ.

В.В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцоно.  

Харин айлчлалын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Их тэнгэр цогцолборт Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн дайллагад оролцох ажээ.

Үүний дараа 19.00 цагаас ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу хөдөлж, онцгой үүргийн нислэгээр мордох юм.

Дашрамд сонирхуулахад, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2000, 2009, 2014 онд Монголд айлчилж байсан бөгөөд энэ удаагийн айлчлал нь түүний дөрөв дэх удаагийн айлчлал юм.

Тэрбээр хамгийн сүүлд 2014 оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Халх голын дайны 75 жилийн ойг тохиолдуулан зургаан цагийн айлчлал хийгээд буцсан байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан