Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2019.09.02/ үдэш тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм.  Халх голын ялалтын 80 жилийн ойн баярт уригдсан тэрбээр манай улсад дөрөв дэх удаагаа айлчилж буй нь энэ юм. В.Путинийг албан ёсоор угтан авах үйл ажиллагаа 13 цагт эхэллээ. Түүнийг Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга угтаж авснаар ийнхүү айлчлалын үйл ажиллагаа эхэлсэн юм. ОХУ болон Монгол улсын төрийн дуулал Сүхбаатарын  талбайд эгшиглэсний дараа хоёр улсын Ерөнхийлөгч эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг авахууллаа. Үүний дараа хоёр улсын төрийн тэргүүн нар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд тусгайлсан уулзалт хийж, Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав. Тусгайлан уулзалт 40 минут үргэлжилсэн юм.

В.Путин: Бидний харилцааны суурь хаашаа ч ганхахгүй

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан