Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Хүрэлсүх:Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болгосон байна. Энэ тухайгаар өөрийн цахим хуудаснаа “Бидний өвөг дээдэс Хүннүгийн ноёд язгууртнуудын булшийг одоогоос 95 жилийн өмнө Оросын археологчийн удирдсан баг Ноён уулнаас олсон байдаг. Монгол хүн яаж ч ядарч туйлдсан байлаа гээд өвгөдийнхөө ясыг өндөлзүүлэх учиргүй ээ. Эдгээр булшнууд нь 20-р зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгт тооцогдож байна. Цаашид энэ газрыг онгон дагшинаар нь авч үлдэх ёстой. Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.

Өвөг дээдсийн үлдээсэн эх нутаг өнөөдрийн алтнаас үнэтэй” хэмээн бичсэн байв.

1 Сэтгэгдэл
Яасан сайхан мэдээ вэ баярлалаа Хүрэлсүх сайдад
Хамгийн их уншсан