Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Батзандан:Бид Монголоо талцуулж хуваахгүйгээр НЭГДМЭЛ Монголын төлөө зүтгэнэ

ШИНЭ буюу Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай асуудлыг өнөөдөр Улсын дээд шүүхээр хянан хэлэлцээд намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж үзэн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор болжээ.

Энэ талаар ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн цахим хуудаснаа “Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл /ШИНЭ/ нам бүртгэгдлээ. Хасах 36 хэмийн хүйтэнд хамтдаа жагсаж, шударга ёсны төлөө тууштай зүтгэж яваа, мянга мянган гишүүд, дэмжигчдэдээ баярлалаа. Энэ бол бидний хамтын бүтээл. Бид Монголоо талцуулж хуваахгүйгээр дэмжигчдэдээ суурилж, НЭГДМЭЛ Монголын төлөө зүтгэнэ. Үндэсний эрх ашиг, шударга ёсыг дээдэлсэн ШИНЭ Монголын төлөө хамтдаа урагшилцгаая” хэмээн бичжээ.

1 Сэтгэгдэл
За одооч нам гэж салбагнахаа болиёоо ...
Хамгийн их уншсан