Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.ХҮРЭЛСҮХ: Ё.БААТАРБИЛЭГ ЭЭ, Г.ГАНБАЯР АА АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТӨРД БҮҮ ГАЙ БОЛ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж, төсөл макеттай танилцаж байна. 

Энэ үеэр Үндэсний урлагийн их театрын макет Ерөнхий сайдыг бухимдахад хүргэв. Тэрбээр “Засгийн газар бүх асуудлыг шийдвэрлэсэн. Мөнгө төгрөг, газрын маргаан, хэрүүл маргаантай байгаа бүх асуудлыг шийдсэн. Нураад унаж байгаа музей дээр Улсын Ерөнхий сайд өөрөө очиж үзсэн. Асуудлыг чинь шийдээд байхад та нар яагаад ажиллахгүй байгаа юм. Та нар ажил хийвэл хий. Хийхгүй бол боль. Та нарын цаана гадаадад сургуульд төгссөн залуучууд төрдөө зүтгэе, ажил хийе гээд байж л байна. Энд битгий буг болоод суугаад бай. Ажил хийж чадахгүй бол монголын төрөөс зайлцгаа. 11 сараас хойш энэ зургийн компанитай яагаад ажиллахгүй байгаа юм бэ? Соёл урлагийн үндэсний театр хийгээд тавьчихсан макетаа хар, Цогтгэрэл ээ. Битгий доромжлоод байгаарай. Сургуулийн сурагч ч ийм макет өгөхгүй. Чингис хааны музей шиг макет хийчхэж болохгүй байна уу? Энэ асуудлаар олон удаа хэлж, сануулсан. Ё.Баатарбилэг сайдаа, Г.Ганбаяр дэд сайдаа. Ажлаа хийвэл хий. Хийхгүй бол улсад бүү гай бол. Монголын хөгжлийн түүхэнд гай битгий бол. Цаашид төсөл хөтөлбөрүүдийг ийм байдалтай удирдах уу Г.Ганбаяраа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар өнөөдөр Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейн барилгын загварыг үзэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.

Хуучин Байгалийн түүхийн музейн газрыг чөлөөлж Чингис хааны музейг байгуулна. Чингис хааны музейн барилга нь 14,570 мкв талбайг хамарсан, долоон давхар баригдах бөгөөд зураг төсөл нь бэлэн болжээ. Барилга нь цагаан, алт, зэсэн өнгөтэй байхын дээр гол хаалганы дээд хэсэгт Чингис хааны их нүүдлийн аж байдлыг харуулсан дүрслэл зурагтай, оройн хэсгийг сумны зэв бүхий, монгол цэргийн дуулганы хэлбэртэй байхаар төлөвлөсөн байна.

Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гарсан ч музейн барилгын зураг төслийг хийх тендер шалгаруулалт удааширсны улмаас цаг алдаж, загвар төсөл гараагүй байна. Харин гүйцэтгэгчээр шалгарч эрхээ аваад буй “Хатанбаатар” компани урьдчилсан зургийн төслөө танилцуулав. Одоо байгаа барилгын төмөр хийцийн суурийн дэд бүтцэд тулгуурлан гурван блок нийт 33,000 мкв, 10,800 мкв үзмэрийн талбай бүхий 75 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах зураг төслийг боловсруулжээ.

Үндэсний урлагийн их театр нь 4000 хүний суудалтай байхаар төлөвлөгдсөн аж. Гэрэл, дууны орчин үеийн технологийн ололт, дэвшилд тулгуурласан, үзэгчид үзмэр, үзэх, амрах, цэнгэх төрлийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжоор хангагдсан байх аж. Төслийн баг барилгын зургийг энэ онд дуусгаж, барилга угсралтыг ирэх оны 5-6 сард эхлүүлэхээр төлөвлөсөн гэв.

Харин үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Үндэсний их театр барих ажлын гүйцэтгэл, зураг төсөл гаргах, загвар хийц маш хангалтгүй байна гэж дүгнэлээ. Хүн хараад ойлгохоор “Чингис хааны музей” шиг эвтэйхэн юм хийж чадахгүй байна уу. Төсөл хөтөлбөрүүдийг ингэж удирдах юм уу, Г.Ганбаяр аа, Ё.Баатарбилэг ээ. Г.Ганбаяр аа та нарт олон сануулж байгаа шүү. Монгол Улсын хөгжилд битгий садаа бол. Та нараар Монгол Улс дутахгүй.

Тэрбээр; “ Монголын төр сүүлийн 30 жил уул, уурхай ярьсан. Нэг зүйл орхигдуулсан нь соёл, урлагийн хөгжил, соён гэгээрүүлэх үйлс. Тиймээс Засгийн газраас соёл, урлагийн салбарын хөгжилд түлхүү анхаарч, ард иргэдээ соён гэгээрүүлэхэд ач холбогд ол өгч бодлогоо хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей, Үндэсний урлагийн их театрын музейг барьж ашиглалтад оруулах явдал. Үүнд дарга нар маш хариуцлагатай бай. Эв нэгдэлтэй байж, эх орондоо, хойч үедээ юм хийж үлдээе.

Харин та нар ажлаа хийвэл хийсэн шиг хий. Хийж чадахгүй бол бүгд ажлаа өгөөд, зайлцгаа. Би музейн тухай асуудлыг хэдэн сард анх ярьсан билээ, Г. Ганбаяр аа. Чи хэлээдэх дээ. Ноднин жилийн арваннэгдүгээр сард энэ асуудлыг би ярьсан. Хөрөнгө мөнгө, зураг төслийг нь гаргаж өгсөн. Одоо хийсэн юм чинь хаана байна, Ё.Баатарбилэг ээ. Чадахгүй бол бүгд зайлцгаа. Мэдлэг, боловсролтой, төрдөө зүтгэх хүсэлтэй, сэтгэлтэй зөндөө олон залуус гудамжинд алхаж явна. Битгий энд буг болоод суугаад бай. Битгий ингэж хүн доромжилж бай. Төрийн ордонд тавьсан макетаа хар. Арван жилийн хүүхэд ч тийм юм хийхгүй.

Хүн хараад ойлгохоор “Чингис хааны музей” шиг эвтэйхэн юм хийж чадахгүй байна уу. Төсөл хөтөлбөрүүдийг ингэж удирдах юм уу, Г.Ганбаяр аа, Ё.Баатарбилэг ээ. Г.Ганбаяр аа та нарт олон сануулж байгаа шүү. Монгол Улсын хөгжилд битгий садаа бол. Та нараар Монгол Улс дутахгүй.

Гадаад, дотоодод бэлтгэгдсэн өндөр боловсрол, мэдлэг, чадалтай боловсон хүчин, чадварлаг залуус төрийн албанд орж чадахгүй, авлига хээл хахуулийг нь өгч чадахгүй гудманд байж байна. Ажлаа хийж чадахгүй байгаа бол тэтгэвэрт гараад тэдэнд ажлаа өг. Засгийн газраас гаргасан шийдвэр биелэлээ олж байх ёстой. Элдэв шалтаг хэлсээр цаг алдаж буйд бухимдалтай байна” хэмээгээд албан тушаалтануудад хоёр долоо хоногийн дараа дахин танилцуулах үүрэг өгч хурлыг хаалаа.




3 Сэтгэгдэл
Baatarbileg,Ganbayar nart bayar hurgie ee. Ulaanbaatar hotiin tuuhiig haruulsan hedhen huuchin baishingaa avarch avch uldie ee. Uvaigui shunaldaa avtsan nohod gazart ni shunaj baigaa hereg shuu dee. Soelt gurnuud heden zuuniig eleecen tuuhen barilguudaa zasaj sergeed hadaglj baidag baital Hurelsuh ballah ajil hiij guitselduulsengui gej uursaj shulsee uschuulj baidag ni uneheer teneglel gehees oor yu geh yum be? Canhuujilt ni 2020 ond ch geh shig 20ond Hurelsuh haana baihaa ch medehgui baij ih dobchihnoh oo kkk
Baatarbileg,Ganbayar nart bayar hurgie ee. Ulaanbaatar hotiin tuuhiig haruulsan hedhen huuchin baishingaa avarch avch uldie ee. Uvaigui shunaldaa avtsan nohod gazart ni shunaj baigaa hereg shuu dee. Soelt gurnuud heden zuuniig eleecen tuuhen barilguudaa zasaj sergeed hadaglj baidag baital Hurelsuh ballah ajil hiij guitselduulsengui gej uursaj shulsee uschuulj baidag ni uneheer teneglel gehees oor yu geh yum be? Canhuujilt ni 2020 ond ch geh shig 20ond Hurelsuh haana baihaa ch medehgui baij ih dobchihnoh oo kkk
өчнөөн хийх амьдрах гэж яваа хүмүүсийг хохироосон шийдвэрүүдийг гаргаж байсан шигээ наад нэр бүхий нөхдүүдээ газар дээр нь халаач худлаа сүржигнэж жүжиглэхээ болиоч хүрэлсүхээ үнэндээ чиний сүржигнэх жүжиглэх хэтэрлээ наад улс орныг өчнөөн жил цаг үетэйгээ нийцүүлэн авч явсан намыг чи зориуд далд бодлогоор унагах ажлыг хийж байна шүү 20 - оны сонгуульд сайн попдсоны хүчинд чи үлдээд яахав юу ч хийж чадахгүй удахгүй утаа түлшний шалгалтанд унавал чи хүн зайлуулах биш алах дээрээ тулах уу ёстой ёс зүйн тасархай ч алга чи өгсөн ажлынхаа гүйцэтгэлийг эргэж хянаж байхгүй яасан сайд вэ ?
Хамгийн их уншсан