Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Анхбаяр:Аавыг элдвээр хэлээд байхаар нь ГУДАМЖНЫ гэж хэлсээн, үнэн л тэр юм чинь

БНХАУ-ын Хөх хот дахь Монголын ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ "Улаан бал" ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо “Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр төрийн зардлаар гадаадад сурсан, эрх мэдлээ ашиглан томилгоо хийдэг” гэх мэтчилэн багагүй зүйлс ярьсныг хүмүүс өнөөдөр бүхэл өдрийн турш өөр хоорондоо ярилаа.  Тэгвэл түүний ярьсан зүйлсийг үгүйсгэж Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаяр хэдхэн цагийн өмнө өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан хариу өгсөн байна. Өнөөдрийн халуун сэдвийн нэг байж чадсан энэхүү мэдээлэлд тэрээр ямар хариу өгснийг засваргүйгээр хүргэе.

Чиг үүргээ гүйцэтгэ гэж 1961, 1963 оны Дипломат болон консулын харилцааны конвенциор олгосон дипломат эрх ямба, дархан эрхээ урвуугаар ашигласны улмаас хөөгдөж ирсэн Д.Мөнх-Эрдэнийн гүтгэлэгтэй холбоотой хэдэн зүйлийг хэлье:

1. Төрийн болон дипломат албаны А ч үгүй Гүтгэгч шууд Ерөнхий консулаар томилогдсон бол би дипломат албаны ажлын гараагаа дадлагажигчаас эхлэн газрын дэд захирал болсон хойноо Ерөнхий консулаар томилогдож байж. Би хууль зөрчин хөөгдөж биш, консулын тойргийнхоо иргэдийн хүндлэлийг мэдрэн өөрийн саналаар буцаж ирж байв. Намайг Гадаад яамны дэд сайдаар ажиллаж байсан, Ардчилсан намын гишүүн Б.Болор залуучуудыг удирдах албан тушаалд ажиллуулах бодлогын хүрээнд бусад нөхдийн хамт дэмжиж газрын дэд захирал болгосон, зорьсон ажлаа үндсэнд нь хийж, үр дүнд хүрсэн гэж үзэн томилолтын 3 жилийн хугацаа дуусаагүй байхдаа би Л.Болд сайдад буцах саналаа тавьж хугацаанаасаа өмнө эх орондоо ирсэн, ийм тохиолдол дипломат албанд бас л цөөн. Буцаж ирэхэд Хуулийн хэлтсийн даргаар ажилла гэх чиглэл аваад л ажилласан. Дунд хугацааны үр дүн нь Олон улсын гэрээний хуулийн шинэчилсэн найруулга, Дипломат албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт.

2. Ерөнхий консулаар ажиллахдаа иргэдийн төлөө сэтгэл, хүчин чармайлт, хуулийн мэдлэгээ дайчлан ажилласан. Консулын тойрогт ял эдэлж байсан, хэрэг төвөгт оролцсон, тусламж дэмжлэг хэрэгтэй хүмүүст олон улсын гэрээ, суугаа орны хуулийн хүрээнд үйлчилсээн. 2000 онд Денверт хэрэг үйлдээд 16, 20 жилийн ял авсан хоёр иргэнийг 10 гаруй жилийн хугацаанд хэн ч эргээгүй байсныг эргэж, хэрэг шийдвэрлэх ажиллагаанд алдаа гарчээ, иймд хугацаанаас нь өмнө суллач өгөөчээ гэдэг санал, хүсэлтийг доод шатнаас нь эхлээд Колорада мужийн захирагчад хүртэл гаргасан. Энэ хоёр хүн одоо гарсан, Монголд ирчихээд Танд талархаж явдаг шүү гэж утас цохиж л байсан.
Лос Анжелес, Сиатль, Денвер, Юта хот, мужуудад консулын үйлчилгээг очиж үзүүлдэг тогтолцоог нэвтрүүлж, одоог хүртэл тэр нь хадгалагдаж бна, тухайн үедээ дипломат албанд шинэлэг ажил болж байсаан.
Гэр бүлийн хүн нь хавдар тусаад хүүхдүүдээ харах, ажлаа хийх боломжгүй болсон хүнд Монголоос хамаатныг нь авчрах, хил дээр 60000 $ хураалгасан хүнд 55000 $ буцааж олгуулах, хүүхдүүдийн хэл, соелын сургалтыг дэмжих гээд хамт олонтойгоо хийсэн ажил, үр дүн чамгүй. Гэхдээ албаны ажил албаны шугамаараа тул нэг их би гээд цээжээ дэлдээд байдаггүй юм. Харин Гүтгэгч алдаа гаргачихаад ийш тийшээ орилж цээжээ дэлдээд л ...

Апостиль гэрчилгээ олгодог эрх зүйн үндэс болсон Апостилийн конвенц, манай хилийн байгууллагууд, гадаадад гэмт хэргийн золиос болсон иргэдэд овоохон дүнтэй мөнгөн тусламж олгоод байгаа Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дүрэм зэрэг иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн олон улсын гэрээнүүдэд нэгдэн орох ажлыг А-аас нь Я хүртэл хийсээн.

Консулын үйлчилгээг сайжруулах миний зорилт байнгынх, энэ оны 3 сараас эхлэн гадаадад буй иргэдийн паспортын материалыг DHL шуудангаар авдаг, хүргүүлдэг ажлыг санаачлан эхлүүлсэн, үр дүн Шведэд буй иргэд бараг 6 сар болж шинэ паспорт авдаг байсан бол одоо 1-2 сар. Цаашид бодсон, төлөвлөсөн ажил бий, үр дүнд хүрчихээд дотроо сэтгэл өөдрөг өег алхах өдөр ирэх бизээ.

3. Намайг Сан Францискод байхад УИХ-ын дарга Г.Занданшатар осолд орсон, бусад иргэдийн адил би эргэсэн, чадлаараа тусалсан, гэхдээ хариу нэхдэг жижиг гар би биш л дээ, намайг утсаар ярьж дарамталсан эсэхийг өөрөөс нь тодруулчих хэрэгтэй. Харин Гүтгэгч буцаж ирэхгүй энэ тэр гээд аймгийнхаа улс төрч нартайгаа яриад, уйлан дуулаад явдаг байсан зүйл бол байдаг шүү.

Харин үзэл бодлын хувьд, хуульч мэргэжил эзэмшиж овоо хэдэн жил ажилласан хүний хувьд би огт өөр байр суурьтай, тэр ч утгаараа спикерийн манлайлал доор өрнөж буй Зөвлөлдөх ардчилал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зэргийг хувьдаа дэмжихгүй байгаа. Гэхдээ би хуулийн зах хязгаараа мэдэх тул үзэл бодлоо улс төрийн агуулгатай асуудлаар илэрхийлдэггүй юм.

4. Яам болон Дипломат төлөөлөгчийн газруудад мэргэжлийн, ажлын байрны шаардлага хангах яам болон ДБҮЭГ-ын албан хаагчдыг туслах, гүйцэтгэх болон удирдах түвшинд ажиллуулах санал танилцуулах нь миний зарчим, энэ зарчмаа хэрхэн хэрэгжүүлж буйг манай хамт олон мэднээ. Харин энэ зарчмаасаа болж зарим улс төрч, буруу аргаар асуудлаа өөрсдийнхөө эрх ашгийн төлөө шийдүүлэх гэж улайран зүтгэдэг хүний, өөрийн нөхдүүдийн дургүйцлийг хүргэдэг, гэхдээ өөрийн үзэл бодол, үнэт зүйл, зарчмаасаа ухрахгүй ээ. 2019 онд гэхэд манай яамны өмнө нь томилолт авч байгаагүй 20 орчим залуус дүрэм журмаараа л томилогдсон, тэдгээрт Гүтгэгчийн хэлээд байгаачлан надтай хувийн ашиг сонирхолтой хүн байхгүй. Хүн нууцалчихаад дэмжээд байдаг эргүү толгой ч би биш, тийм зүйл ч байхгүй. Харин Гүтгэгч Хөх хотод байхдаа архи дарс уугаад алингаа алдсан талаар яриа бдаг, сонирхсон сэтгүүлчид маань судлахад илүүдэхгүй л байх. Хамт ажилладаг яам, ДТГ-ын бүх хүн миний хамт олон, харин өөрсдийнх нь эрх ашигт нийцсэн шийдвэр гаргалтад сөрөг байр суурь баримталдаг учраас миний хувь, хувьсгалын амьдралыг өөрөөс минь өөр хүн болгон харлуулан зохиодог өдрийн од шиг нөхөд бий, тэд явж л байг, цаг хугацаа харуулаад өгнө. Гэхдээ би хүн ажилд авах, томилох хуулийн эрхтэй этгээд биш л дээ, энэ талаар өмнө нь тодорхой тайлбарласан.

5. Миний эхнэр Б.Болорсувд ЗГХЭГ-т хүний нөөц хариуцсан референтээр ажилладаг, өмнө нь тус газрын харьяа Төр, засгийн үйлчилгээний албанд мөн хүний нөөцийн асуудал хариуцан ажиллаж байсан, төрийн албанд Гүтгэгчээс хэд дахин урт хугацаанд ажилласан, төрийн жинхэнэ, гүйцэтгэх түвшний албан хаагч, шалгалтаа өгсөн, тангараг өргөсөн. Дарга, цэргийн сэнтий биш үр хүүхэд, манийгаа л гэсэн хүн. Надтай холбоотой асуудал байвал миний л тухай ярих хэрэгтэй.

6. Увсад төрж, сартай хүүхэд өвөө, эмээ дээрээ үлдэж, 7 нас хүртлээ, 10 жил төгстлөө жил бүр зуны амралтаараа хөдөө явж морь малын дэл мушгиж, мал хөнгөлж, ямаа самнаж, сааж л явлаа хөө.

Гүтгэгч мэтийн нөхдүүдийг төрийн албаны босгоор, тооноор нь оруулахгүйн төлөө би цаашид ч ажиллана. Засгийн газраас эгүүлэн татах шийдвэр гарсан өдөр өрөөнд орж ирээд гэр бүлийнхээ буцах зардлыг нэхээд, хууль дүрэм зөрчиж хөөгдөж ирчихээд дипломат албаны нэр хүнд яриад орилж хашгираад, үсчиж ухантаад, аавыг минь олон янзаар хэлээд байхаар нь ГУДАМЖНЫ гэж хэлсээн, үнэн л тэр юм чинь. Түүнээс би хүнийг аав, ээжээр нь, гарал үүслээр нь ялгаж явсангүй. Намайг даргын хүүхэд гээд л янз бүрээр шүүмжилдэг улс төрчид, бас дарга болж тодрох санаатай нөхдөд хэлэхэд энэ зүйл та нарын хүүхдүүдэд ч тохиолдоно, амьдрал хоржин ш дээ. Д.Мөнх-Эрдэнэд дипломат албаны тухай ярих, үнэлэх, шүүмжлэх эрх байхгүй, харин иргэдэд бол бий. Иргэд, олон нийтийн зүгээс гарч дипломат албаны талаарх шүүмжлэл, санал, онолыг хүлээн авч, албаа, үйл ажиллагаагаа сайжруулах ёстой, ажлууд ч хийгдэж байна” гэжээ.

 

15 Сэтгэгдэл
zahialgat setgegdeluud uvsiihan
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
Яадгийн яадгийн "Гудамжины" гэж хэлсээн,үнэн нь тэр юм чинь./Хот тохижуулах газрыг ,Хот бусниулах газар гэж хэлсээн,Яадгийн яадгийн./МУСК/Аман хуур.
Aaviin chin hiisen uiliin ur. Tanai aav nyamdorj darga nariin huuhduudiig ajlaa hal gej ih oridog hun sh dee. Hunii huuhed darga hj bolohgui, harin uurinh n huuhed bolno. Hudlaa hun
Эргүү малууд адгууснуудынхаа үгэнд 101 хувь этгээд л явж байг даа бодвол таарсан таар шуудайнууд биз
Юун Содбилэг Тэмүүлэн Номтойбаяр . Эх орноо гэсэн үнэртэй ёс зүйтэй сэтгэлгээ өндөр мэдлэгтэй хүн байна. Амжилт.
Шахаа гэдэг чинь угтаа үйлдвэрийн хэрэгцээг хангах юу нь болохгүй гэж.
Ухаантай хүү байна, зөв хариулт өгчээ.
Эрдэнэтэд хэдэн зуун саяаар аавынхаа нөмөр нөлөөгөөр шахаа хийгээд ил болоод биз дээ.Өөр оронд бол шоронд орохоор зүйл .Монгол бол шахаачин.авлигачдын диваажин юм уу даа.
Юун Содбилэг Тэмүүлэн Номтойбаяр . Эх орноо гэсэн үнэртэй ёс зүйтэй сэтгэлгээ өндөр мэдлэгтэй хүн байна. Амжилт.
Шахаа гэдэг чинь угтаа үйлдвэрийн хэрэгцээг хангах юу нь болохгүй гэж.
Ухаалга залуу байна.Ер нь Монголоо гэсэн болгоныг хавчин хяхаж байдаг булэг,ухаан дутуу атаархагчид байгаа шуу! Торд арын хаалга яаж гай тарьдаг нь бодитоор харуулж байхад ойлгохгуй,ойлгохыгч хусдэггуй этгээдууд байгаа нь харамсалтай юмдаа.
Тун зөв хариулт өгчээ ? Иим юм яриад бичээд байгаа хүмүүс бүгд л монгол улсыг нураагчид бутлагчид мөн шүү ?
Zgr zlad og
Aab ni xen baix xend xamaatain be?xenii xvvxed bolj torson ni xvvxded xamaagvi sh dee.Anxbayriig mundag zaluu gedeg uym bn lee.ter zaluu neg tiim oivorgonduu maygtai l xaragdaad bn lee dee
Ingej bichij baihiig bodhod chi ariuhan amitan bish yum bn
Нямдорж бузарын хүүхэд ямар л олигтой амьтан байв гэж. Тэр залуугийн ярьсан үнэн гэдэгт 100 хувь итгэж байна...
Хамгийн их уншсан