
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумтай холбоотой асуудлаар өөрийн байр сууриа хуваалцлаа.
“60 тэрбумтай холбоотой асуудал нэлээд урт хугацаанд яригдаж байна. Сүүлийн үед болж өнгөрч байгаа зүйлсийг ажиглаад харахад хэд хэдэн дүгнэлт хийх нөхцөл байдал үүсч байна. Саяхан Сандуй ярилцлага өглөө. 60 тэрбумын асуудал дууг дүрсжүүлсэн гэдгээр АТГ-т хаагдчихсан байсан ч эргээд сэргээгдсэн. Миний авсан мэдээллээр дахин шалгагдаад бичлэгт зарим хүн байсан байна гэдэг нь тогтоогдсон. Өмнө нь бол олон газраар шалгагдаад огт ийм зүйл байхгүй гэж мэдээлж байсан шүү дээ. Одоо болохоор хоёр прокурорын байр суурь зөрж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж болохоор байна. Нэг нь эвлүүлэг байсан гэж байгаа бол нөгөө нь яллах дүгнэлт хийж шүүхэд шилжүүлсэн гэж. Тиймээс энэ хэрэг одоо шүүх рүү очиж байгаа юм байна гэж миний хувьд бодож байгаа. Гэхдээ нэг сонин зүйл байна. Яагаад яг шүүх рүү очих үед Сандуй ярилцлага өгөв гэдэг нь надад сонирхолтой санагдаж байгаа. Шулуухан хэлэхэд хардах үндэслэл төрүүлсэн.
Энэ хэрэг замхрах шат руугаа явж байгаа юм биш биз гэж хардахад хүргэсэн. Миний хувийн бодол юм шүү. Сүүлдээ энэ хэрэгт М.Энхболд гэдэг хүн огт байгаагүй болж хувирч байна. Зохион байгуулсан хүн нь би болж байх шиг. Тиймээс ямар нэгэн улс төрийн тохироо явж байгаа юм биш биз гэж хардах үндэслэл байгааг нуугаад яахав” гэлээ.
























