Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ө.Энхтүвшин: Үнэхээр ханан пийшинтэй айлд таарахгүй юм бол зогсоох хэрэгтэй

Шадар сайд Ө.Энхтүвшин сайжруулсан түлштэй холбоотой гарч буй асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

“Яг одоогийн байдлаар нас барсан хүний тоо 6 байгаа. Хэвлэлээр яваад байгаа тоонууд зөрөөд байна билээ. Урд шөнө 62 настай хүн бурхан болчихлоо. Тэгэхээр мэдээлэл өгч байгаа газрууд тоогоо жигдлэх хэрэгтэй байна.

Гурван лабораторын шинжилгээний хариу өчигдөр гарчихсан. Түлштэй холбоотой ямар нэгэн асуудал үгүй гэж гарсан. Гэхдээ бид шинжилгээний хариуг баталгаажуулах хэрэгтэй гэж үзээд ОХУ, БНСУ, БНХАУ- руу дээж явуулсан. Энэ улсуудаас ирэх шинжилгээний хариуг хүлээж байна. Түлштэй холбоотой байна уу гэдгийг эхлээд мухарлах хэрэгтэй байх.

Хоёрдугаарт түлштэй холбоогүй юм бол асуудал юундаа байгааг олж тогтоох хэрэгтэй байна. Тиймээс угаартсан айл бүр дээр очоод галлагаатай холбоотой байна уу, түлшинд асуудал байсан уу, зуух нь ямар байсан юм бэ гэдгийг тогтоо гэдэг үүрэг өгсөн. Мөн цардуулыг нь нарийвчлан судлуулахаар Химийн хүрээлэн рүү явууллаа.

Энгийн зууханд түлж болохгүй гэдэг Хотын даргын захирамж гарсан гэдэг мэдээлэл бий. Үүнтэй холбоотой мэдээллүүдийг тодорхой болгох шаардлага байгаа юм.

Хэрвээ үнэхээр ханан пийшинтэй айлд таарахгүй юм бол зогсоох хэрэгтэй.

Бид дутуу ажиллачихлаа. Уг нь бол судалгаануудыг хийсэн, туршсан, болж байна гэж үзсэн. Гэхдээ л дутуу ажилласан гэдгийг болж өнгөрч буй асуудлууд харуулж байна. Хэн нэгэн нь өөрийгөө зөвтгөж, хамгаалах хэрэггүй. Цаана нь хүний амь нас эрсдээд байгаа учраас асуудлыг бодитоор нь гаргаж тавих хэрэгтэй.  Амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд шат шатандаа дэмжлэг үзүүлнэ” гэлээ.

7 Сэтгэгдэл
enhtybshin gedeg ene nuhuriig zailuulj boldoggyi yumuuu!!ulsad yu byteej gavya baiguulsan hyn be!!!!!undur alban tushaaliin nereer uuruuguu l bayguulsan yamarch shiidvergyi dagan duuraigch munshyydee
Яндангаа пийшингээ яаралтай янзлах хэрэгтэй ингээд л болно
y n shinjilgee ve gallj bolohgui tohirohgui bn geed delbereed ygaartaad uheed ehelj baihad odoo zogcoo ard tumen bolohgui bn geed baihad bolgoh geed baih n uuneec hoish uhceniin caid ta daagaarai
erthen zogcoo ih huuterheec umnu oilgomjtoi bolchihloo bugd tuleed ireheer ulam ayul tarih n bn ene piishind tohirohgui um bn odoo boli u n shunjilgee ter chin hudlaa shuu
ene nuurc chin ytaa garahgui uner baihgui murtluu hun uhej bna gj bodohoor ene uvul amid uldeh bolov uu ajillaa ch taivan hij chadahgui bn
zogcoocon deer baihaa bi l lav huvdaa shunu yntaj chadahgui bn uh huutereed ireheer huuheduud gert uldene mash ih canaa zovj bn oroi irehed y ch boloh um bilee ted nar chin huuheduud shuu de
Тэгээд зогсоох эрх нь та нарт бгаа ш дээ худлаа дундаа хаяад сурцан новшнууд яах гэх дарга болсийм юм шийдэх гэж шүү дээ мал
Хамгийн их уншсан