
Сайжруулсан хатуу түлшийг үйлдвэрлэж, нийслэлийн иргэдэд нийлүүлж байгаа төрийн өмчит “Таван Толгой Түлш” ХХК үйлдвэр дээр нийслэлийн онцгой комисс өчигдөр хуралдсан. Энэхүү хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд гэр хорооллын айл өрх бүрт угаар мэдрэгч дохиолол суурилуулах боломжийг судлан танилцуулах ажлын бэлтгэлийг хангахыг даалгасан билээ. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргалаа. Тус төхөөрөмжийг ирэх сарын 1-нээс өмнө оруулж ирж иргэдэд олгох аж.
Дашрамд сонирхуулахад, энэхүү санаачилгыг анх Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл буюу ШИНЭ намаас гаргасан юм байна.
























