Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Угаар мэдрэгчид зарцуулах 6 тэрбумыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулна

11 дүгээр сарын 01-нээс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав. Хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулж өгөх юм. Шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргах юм байна.  

Мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэл технологийн үндэсний парк байгуулна

Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хувийн хэвшлийн байгууллагатай хамтран боловсруулахаар болов. Мал аж ахуйн салбарыг түшиглэн малчид, хоршоодыг дэмжих, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, ажлын байраар хангах зорилгоор парк байгуулахаар төлөвлөсөн байна. 

Орон нутгийг түшиглэн мал бордох хоршоо, сумын агент, төлөөлөгчийн газар байгуулж мал, малын гаралтай түүхий эдийг жилийн турш зах зээлийн үнээр тогтмол худалдан авах юм. Мөн сайн үүлдрийн үхэр, хонины үржүүлгийн ферм байгуулж, мал бордох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хадлан тэжээлээр хангах зэрэг цогц ажил хийнэ. Парк байгуулах төслийг 2040 он хүртэл дөрвөн үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд нийт 14 орчим их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Товч мэдээ

-  Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км хатуу хучилттай автозам болон Тосон Уул-Баянхошуу боомт чиглэлийн 58.5 км хатуу хучилттай автозамын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. 

4 Сэтгэгдэл
Ene ih ulsin umchig zambraagvi ah duu naraaraa idej shamshigduulsan humuusig uruvduhgvigeer tulbur tootsoog nb darui tuluulmeer yumaa yriad l baihim .yaj amidraad baigaag erduu oilgohoo baigaad bna .zarim 1nb gadaad dotoodgvi ambaar sav avaad l bhim zarim nb oroh orongvi tuleh tulshgvi ugaartaad .ulsin bodlogo tuluvlultgej buur baihaa bolij .yu ch higeegvi 76tai hariutslaga tootsoj ajilsan hugatsaanih nb tsaling tootsood uls butsaaj avah heregtei .
Oron suutsand ail bolgonig oruulah bolomjgvi .1dorvitoihon shig tusul gargaad segeegdeh erchim huchindee hurungu munguu zartsuulah hetegtei .2/n hoorond ireedvigee hereggvi tusuld mungu huch gargaj baihaar ireeduitei ulsad on udaan jil uldeh uldetstei buteen baiguulaltand mungu zartsuulah heregtei .tsahilgaanaa l shidchih yum bol uld utaandaahordohgvi dee halaaltin sistemd oruulah nb hamgin chuhal
Одоо наад үхлийн туршилтаа даруй зогсоохыг шаардаж байна. Бид туршилтын туулайнууд биш, энэ 6 тэрбумаараа 120 айлыг орон сууцанд оруулчих, алсдаа та нар ойлгоно оо.
Үндсэн хуулийн санал асуулга гэж явуулж байхаар утаа мэдрэгч энэ тэр амин чухал зүйлдээ тэр их мөнгөө зарцуулдаг болоосой. Санал асуулга чинь буруутвал хамтадаа л гэсэн үг байх аа.
Хамгийн их уншсан