Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Баттулга:Шахмал түлшээр агаарын бохирдлыг шийдвэрлэсэн нэг ч улс дэлхий дээр алга

-Иргэд шахмал түлшинд угаартаж амь насаа алдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ-

Сүүлийн өдрүүдэд иргэд шахмал түлшинд угаартаж хордсон хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлж, буруутай хүмүүст хариуцлага тооцохыг уриаллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭМГЭНЭЛД:

“Өнгөрсөн өдрүүдэд эмгэнэлт явдал тохиолдож, Улаанбаатар хотын 6 иргэн амь насаа алдаад байна. Нийслэлийн 48 хорооны 61 өрхийн 122 иргэн шахмал түлшинд угаартаж хордсоноос 58 иргэн эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээ авлаа.

Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ эмгэнэлт үйл явдлын шалтгаан, нөхцөлийг бодитойгоор судалж тогтоон цаашид ийм харамсалтай хэрэг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэхэд холбогдох төрийн болон орон нутгийн байгууллага, албан хаагчид онцгой анхаарч, шуурхай ажиллах шаардлага тулгарч байна.

Иргэд өөрийнхөө гэрт амь насаа алдах, хордох нөхцөл байдал үүссэн нь эрүүгийн хариуцлага хүлээхүйц гэмт хэрэг юм. Шахмал түлшинд угаартаж хордсон цар хүрээ нь хэвийн гэж үзэх боломжгүй хэмжээнд байна.

Мэргэжилтнүүдийн гаргасан урьдчилсан дүгнэлтүүдээс харахад сайжруулсан шахмал түлшинд хэрэглэх нүүрсийг Ухаа худгийн уурхайн угаасан нүүрсний хаягдлаар бүрдүүлжээ. Эндээс юу харагдаж байна гэхээр жил бүрийн өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх нэрээр зүсэн зүйлийн арга сэддэг, иргэдийн эрүүл мэндээр ашиг олдог бүлэглэл бодитойгоор байсаар байна. Энэ бүлэглэл агаарын бохирдлыг арилгах дорвитой, бодитой, үр дүнтэй арга сэдэхийн оронд утаагүй зуух, дулаан бүрээс, цахилгаан халаагуур, агаар шүүгч гэх мэт элдэв тоног төхөөрөмж улсад шахаж ашиг олох атгаг санаагаа л олон жилийн турш амжилттайгаар хэрэгжүүлж ирлээ. Утаагүй зуух, шахмал түлшээр агаарын бохирдлыг шийдвэрлэсэн нэг ч улс дэлхий дээр алга. Орон сууц барьснаар шийдэж байсан туршлага байна. Жил бүр шинэ луйвар сэдэж, хэрэгжүүлдэг энэ байдлаасаа эрс шийдвэртэй салаач гэж Засгийн газраас шаардах байна. Иргэдийн зовлонгоос ашиг унагадаг байдлыг таслан зогсоогооч!

Яагаад анх төлөвлөж байснаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов? Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв? Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцад “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бүрдүүлсэн Ажлын хэсгийг яагаад сольж, халах болов? Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв? Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуултууд хариултаа хүлээсээр л байна.

Гэмт үйлдэл хийсэн, холбогдсон хэн ч хуулийн хариуцлагаас мултрах ёсгүйг анхааруулж байна. Хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй зүйл үгүй. Хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг олигархийн ашиг олох хүсэлд жирийн иргэд амь насаараа өртөн хохирч байгааг хэрхэвч зөвтгөж, булзааруулан өнгөрөөж болохгүй. Хариуцлага алдсан, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдвэрлэгчид болон түүхий эд нийлүүлэгчид, төрийн албан хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ.

Хүйтний улирал тулж ирсэн үед ийм хэрэг олноор гарч байгаа тул нийслэлийн болон төрийн байгууллагуудаас яаралтай, оновчтой шийдэл олж, иргэд дулаан, эрсдэлгүйгээр өвөлжих нөхцөлийг хангахад онцгой анхаарах ёстой болж байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх нь орон нутгийн болон төрийн байгууллагуудын хэнтэй ч хуваалцахгүй үүрэг, хариуцлага мөн. Тийм учраас эрүүл мэндэд хоргүй, амь насанд эрсдэл үүсгэхгүй түлшээр иргэдийг яаралтай хангахыг нийслэлийн удирдлага, төрийн холбогдох байгууллагуудын дарга нарт үүрэг болгож байна.

Хүхрийн агууламж, үнслэг ихтэй хаягдал нүүрс ашиглахад хүргэсэн, стандарт бус барьцалдуулагч нийлүүлсэн хүмүүсийн гэм бурууг хаацайлахын тулд “жилд 13-19 хүн шахмал түлшинд угаартаж нас бардаг, цочирдохоор зүйл биш” гэх утга агуулгатай мэдээлэл хийж суугаа орон нутгийн удирдлагуудад ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхээс өөр арга байхгүй. Албан тушаалтнууд алдаагаа өөрсдөөсөө зайлуулах гэж элдэв тоо баримтаар халхавчлах ёсгүй. Нэг ч хүн ахуйн ослоор амь үрэгдэх нөхцөл гаргуулахгүй байхад илүүтэй анхаарч, хичээж ажиллахын оронд иргэдэд бурууг чихчихээд сууж байж хэрхэвч болохгүй.

Эрдэнэт хүний амь нас сүйдсэнд дахин эмгэнэл илэрхийлье” гэжээ.

34 Сэтгэгдэл
Цаана чинь утаа багассан байна. Ойрын 20 гаруй жил ийм цэвэр байхыг хараагүй
Баттулга юм уншиж толгойгоо жаахан ч болов цэнэглэ Нэг улсын ерөнхийлөгч хүн байндаа Солонгол,Турк, Англи зэрэг олон улс орону тааны асуудлыг шахмал түлш зуух зэрэг асуудлаар тухайн үед нь шийдвэрлэж байсан туршлага байдаг шүүдээ тэдэхгүй бол худлаа битгий ярь!!!
Tiishdee. Agaariin bohirdoloor business hiij uchnuun horoolol barih mungiig ene hugatsaand hedhen garuud l idchihlee shuu dee. Unuudur ter mungunuus ni heden unetei avsan machine-uudiinh ni unegui bolson tumriin haygdaluud l baih shiv dee.

ХҮНИЙ ӨМНӨӨС АМЬДАРЧ БАЙГАА БИШ ДЭЭ. Хүн өөртөө арчаатай байж зуух, яндангаа бүрэн бүтнийг шалгахгүй бол түүхий нүүрс түлдэг шиг байж болохгүй ээ
БАТТУЛГАД ҮХСЭНИЙХ НЬ ХАМААТАЙМ. Хүний өмнөөс амьдраа юу. Зуух яндангаа битүүлчихээд яриасай. Арчаатай байлдаа.Хөдөөнийхөний их урсгал хот руу ирж агаар хумсалчихаад ириргэнийхээ үүргээр хаягын шилжүүлэг хийхгүй байж МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХААНА Ч АМЬДРАХ, ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЭРХТЭЙ гэж ичихгүй солиорох юм. ЯМАР НЭГ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗАЖ БУЦААВАЛ ТААРНА
Хүн галаа түлж чадаагүйн төлөө ерөнхийлөгч ямар пад байнаа
ХҮНИЙ ӨМНӨӨС АМЬДАРЧ БАЙГАА БИШ ДЭЭ. Хүн өөртөө арчаатай байж зуух, яндангаа бүрэн бүтнийг шалгахгүй бол түүхий нүүрс түлдэг шиг байж болохгүй ээ.
Красноярск шахмал түлшээр утаагаа шийджээ гээд ерөнхийлөгчид дамжуулаад өгөөч. Мэдэмхий терминатор зөвлөхүүдээддээ битгий худлаа мэдээлэл өгч хэвлэл мэдээлэлд худлаа мэдэгдэл өгүүлээд нүүр түлээд бай гэж хэлнэ биз. Красноярск бүх айлуудын зууханд үзлэг хийж муу зуухтай айлуудад зориулалтын зуух хэрэглэх шаардлага тавьж байж хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Туршилт амжилттай болсон тул түлш үйлдвэрлэлийг 4-р сараас нэмж байгаа юм байна. Утааны хэмжээ 6 дахин буурсан байна.
С
С
Таны томилдог АТГ Прокурорууд чинь шударга ажилладаг бол жирийн ард түмэн хордож угаартаж үхэх биш эсрэгээрээ бизнес хийсэн хүмүүс нь боогдож үхэх байлаа гэж
Үнэхээр хожимдсон гэмшил байлаа. Эрт хэлж арга хэмжээ авах байж дээ. Таны томилдог АТГ прокурорууд чинь ажлаа хийхгүй байна шүү дээ. Тэд ард түмний төлөө ажилладаг болсон цагт ингэж ядарсан ард түмэн амь насаараа хохирохгүй харин эсрэгээрээ гэмт хэрэгтэнгүүд чинь амиа хорлох байлаа гэж
ХҮНИЙ ӨМНӨӨС АМЬДАРЧ БАЙГАА БИШ ДЭЭ. Хүн өөртөө арчаатай байж зуух, яндангаа бүрэн бүтнийг шалгахгүй бол түүхий нүүрс түлдэг шиг байж болохгүй ээ.
tegeed erthen heleed horigloj bhgui yasiin medej bsiin bol hudlaa hiigeed duusaad hun uregdeheeer n PR hiinee geed huleeej bsiimuu haashain
Хүн галаа түлж чадаагүйн төлөө ерөнхийлөгч ямар пад байнаа
ene olon hun ugaartaad zarim nas baraad baihad yu hiij bgaan bee. etsest ni iim vg heleed heneggui yariad hudlaa emegnel ilerhiileed baij bhii. yamar geech bodoltoi erunhiilugch veee. ih demjij baisan yumsan....tui novsh heleh ch vg alga.
Өөриинх үйлдвэр байдаг гэж бна лээ ? Цах станцын тэнд нэг урлагын нөхөр захирал нь гээд сууж бна гэнэ лээ? Ерөнхиилөгчиин үйлдвэр гээд л бна гэсэн шүү ?
Х.Баттулга гуай та энэ бүхнийг мэдэж байсан юм бол эртхэн дүү Хүрэлсүхдээ хэлэх чинь яагаав? Эх оронч ч болдоо чааваас.
Ажилын амжилт хүсий. Энэ цаг үэд хүндэрэлтэй нѳхцѳлд хүнд алба хашихаар зориглон буйд тани бахарахнам билээ.Утаагүй галтай хот блгох нэрийн дор ардчилалын амжилтыг араар тавиж анархист балмад эдийн засгийн харгислал дор МАН ын хэмээх бүлэглэл хятадын дэмжлэгтэйгээр хийрхэл солиоролоор ард түмэнийг доромжилж буйг ойлгож буйд талархаж энэ асуудлыг таслан зогсоож чадна гэдэгт итгэж байна. Угаартаж ѳнгѳрсѳн хүмүүст иргэний хувид би ч харамсаж байна.
Angli uls baina
ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨРӨӨ ШАХМАЛ ТҮЛШ ХИЙНЭ ГЭЭД МӨНГӨ АВЧ БАЙХДАА ЭНЭ ТУХАЙ МЭДЭЭГҮЙ БАЙСАН ЮМ БОЛОВУУ? ЭСВЭЛ ХҮРЭЛСҮХ ХИЙЛГЭХ ШИЙДВЭР ГАРГАХААР ДЭЛХИЙД БАЙДАГГҮЙ ЗҮЙЛ, ЖЕНКО ӨӨРӨӨ ГАРДАЖ ХИЙЛГЭХЭЭР ДЭЛХИЙН ТУРШЛАГА БОЛДОГ ХЭРЭГ ҮҮ? АВСАН МӨНГӨӨ БУЦААГААД ӨГЧИХВӨЛ ЗҮГЭЭР ЮМ ДАА.
Энэ эмгэнэл ерөнхийлөгчийн биш эмгэнэл биш Женкогийн эмгэнэл юм шиг харагдаад байна. Хэрэв Монгол улсын Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлэх байсан бол 1990 оноос хойш үхэж үрэгдсэн хүмүүсээ бүртгээд, 1990 оноос хойш үрэн таран болсон хөрөнгө алдсан боломжоо тооцоод эвдэж сүйтгэлгдсэн эх нутгаа бүртгээд эмгэнэл илэрхийлж уучлалт гуйх байлаа.
Uuruu yuu ch hiihgui bj busdiig shuumjleed medemhiireed shoudaad yaadgiin
Төмөр замаа чиний үед барьчихсан бол. Нүүрсний орлогоороо бүх айлыг орон сууцжуулчих мөнгө олчихсон байх байлаа
Угаасаа буруу сэтгэлгээтэй хүн юм болгоныг л буруугаар сэтгэдэг юм байна. Хүн болгон чамтай адилгүй шүү. Ард түмэний нүд нээгдэж байгаа шүү
Арай ч ийм муухай хүн хогийн шаар гэж бодсонгүй. Сүүлийн 30 жил хичнээн хүний амь нас үрэгдэв ээ. Угаасаа л төрөлхийн муу хүн ерөнхийлөгч сэтэр зүүсэн ч хог шаар л байдаг юм байна. Чи өөрөө юу юу хийлээ. Юм хийсэн хүн л бурууддаг, идэж ууж ард нийтийг амьдрах нөхцөлгүй болгосон алуурчид гэм зэмгүй чимээ аниргүй өнгөрөөд байна. Нүүр царай сэтгэл санаа чинь улам тодроод байна.
Chi joohon huuli ntr unsh, bitgii hunii ugeer ug hii. Erunhiilugchiin buren erhiig unshaad, busad erunhiilugchdiin yaj ajillaj bsniig unshaad Battulga gonginoj uls tur hiihees uur yu hiij chadah bsniig oilgo ain. Esvel tegeed ene neg umnaasaa mungu avaad comment bichdeg bol tegeed irguut irguut
Итгэхийг хүссэндээ итгэдэг чам шиг арчаагүй юмнуудаас болж л ардчилал асуудалд ордог юм. Энэ мал даа итгээд үлд. Ацанд гарсан батганы бээр минь өөрийн гэсэн толгой, шүүх шүүлтүүртэй болоочээ. Сайд байсан хүн, улсын их хурлын гишүүнд хэд сонгогдлоо одоо ерөнхийлөгч болчихоод ингэж байгаа бол чам шиг хөдөөгийн хүний тэвчээргүй, хотын хүний нийгэмшилгүй хоёрын хооронд боловсролгүй золбин нохойноос дор тэжээврийн сэтгэхүйтэй бандид л их сайхан таарч дээ

Чи боож үхээчээ чи гутраад яадгийн энэнээс илүү яалгах гээд байгаа юм эрх мэдэл нь ийм юм ш дээ Гүйцэтгэх засаглалын тэргүүнтэйгээ хариуцлага тооц за !!! Эргүү ац минь

Mash zuv uu, dandaa biznes talaasaa hiideg, no~ toi yum ikh l bgn bn, hogoor hiij himyn bodis oruulsn bna sn hariutslaga tootsoh heregt, olon hunii ami hohirooson
Гадныхантай сүлбэлдсэн луйварчидаа нам дарж аваачээ Нам харгалзахгүй туушиндаад ѳг Намаар ер яанаа
Энэ нөхөр одоо болио, Ерөнхийлөгч болсон хойноо агаарын бохирдлоор улс төр хийж хувийн амбиц хөөж попордог ёс жудаг нь энэ хүнээс ичээд явчихсан ийм эрээ цээргүй удирдагчтай байх гэж. Эмгэнэж байна, үнэхээр их эмгэнэж байна. Ирэх онд ардчилсан нам сонгуульд ялдаг, эсхүл ямар нэг байдлаар энэ хүний эрх мэдэл дээшилж л байвал энэ хүн ямар ч сэдвээр попорч, өөртөө давуу тал олох давчуухан зорилготой хүн юм. Хаа ч явсан ингэж шалчиганаас өөр хийх ажил байдаггүй юм бол хийдэг хүмүүст нь суудлаа тавьж өгөөд гудмандаа гараад шалчигана л даа. Үнэхээр гутарч байна
БАТТУЛГАД ҮХСЭНИЙХ НЬ ХАМААТАЙМ. Хүний өмнөөс амьдраа юу. Зуух яндангаа битүүлчихээд яриасай. Арчаатай байлдаа.Хөдөөнийхөний их урсгал хот руу ирж агаар хумсалчихаад ириргэнийхээ үүргээр хаягын шилжүүлэг хийхгүй байж МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХААНА Ч АМЬДРАХ, ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЭРХТЭЙ гэж ичихгүй солиорох юм. ЯМАР НЭГ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗАЖ БУЦААВАЛ ТААРНА
Итгэхийг хүссэндээ итгэдэг чам шиг арчаагүй юмнуудаас болж л ардчилал асуудалд ордог юм. Энэ мал даа итгээд үлд. Ацанд гарсан батганы бээр минь өөрийн гэсэн толгой, шүүх шүүлтүүртэй болоочээ. Сайд байсан хүн, улсын их хурлын гишүүнд хэд сонгогдлоо одоо ерөнхийлөгч болчихоод ингэж байгаа бол чам шиг хөдөөгийн хүний тэвчээргүй, хотын хүний нийгэмшилгүй хоёрын хооронд боловсролгүй золбин нохойноос дор тэжээврийн сэтгэхүйтэй бандид л их сайхан таарч дээ
Чи боож үхээчээ чи гутраад яадгийн энэнээс илүү яалгах гээд байгаа юм эрх мэдэл нь ийм юм ш дээ Гүйцэтгэх засаглалын тэргүүнтэйгээ хариуцлага тооц за !!! Эргүү ац минь
Өөртөө эхлээд хариуцлага тооцох хэрэгтэй ш дээ. Өмна нь өөрөө яг юу хийсэн юм бэ? Яах гэж байсаныг чинь хэн болиулчихсан юм бэ? Манай ерөнхийлөгч дахин сонгогдохын биш гэсэн шиг их намчирхдаг, улс төрчдөө талцуулахад их санаа тавьдаг болоо юу даа.
С
С
Хамгийн их уншсан