
Баянгол дүүргийн Засаг дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа сошиалд идэвхтэй нэгэн. Тэрбээр дөнгөж сая өөрийн цахим хуудсаараа дамжуулан “ТӨРӨӨС НЭХЭХ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭНИЙ АМЬ........????” нэртэй мэдээлэл нийтлэв.
Үүндээ “Монгол улсын төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү гэж эгэл хүн төрийн ордонд тэр нэгэн өдөр ороод дахиж гарч ирсэнгүй. Энэ явдал болоод яг таван сарын хугацаа өнгөрч байгаа ч хэргийн талаар одоог хүртэл ямар ч ахиц гарсангүй. Яагаад энэ хугацаанд хэн ч юу ч хийсэнгүй вэ? Энэ хэргийг илрүүлэхгүй байх хэний ашиг сонирхол вэ?
Бид Төрийн ордонд болсон энэ хэргийн үнэн учрыг мэдэхийг хүсч байна. Ингээд дуугүй өнгөрнө гэвэл андуурч байна. Хоёр давхарын намхан гонхноос унаад амь насаа алдахгүй гэдгийг хэн ч харсан хэлнэ.
ИЛРЭХГҮЙ ХЭРЭГ ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙДАГГҮЙ.
ХЭРЭГ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЗААВАЛ ИЛЭРНЭ” хэмээн бичжээ.
























