Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Цогтоо:ХЭРЭВ ТӨСӨВ ТАСАРСАН БОЛ САНГИЙН САЙДЫН ӨӨРИЙНХ НЬ БУРУУ

МУИС-ийн Хуулийн сургуулийн профессор, доктор, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо цэцийн шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ.

-Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сайд мэдэгдэл хийжээ. Энэ ямар учиртай шийдвэр гарсан бэ?

-Иргэн Баярмаагаас Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дүгээр зүйлийн холбогдох хэсэг, 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн 5.4, 19.1 дэхь хэсгийн зөрчсөн байна гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан.

Уг мэдээллийг маргаан үүсгэж 2019 оны зургадугаар сарын 28-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргаад УИХ 2019 оны долдугаар сарын 16-ны өдөр буцаасан.

УИХ хуулиа засаагүй учраас Цэц их суудлын хуралдаанаараа эцэслэн шийдвэрлэсэн. Шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртөй холбоотой асуудлыг бүхэлд нь зохицуулсан. Уг хуульд 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр нэмэлт өөрчлөлт орохоос өмнө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд л төлдөг байсан. Энэ зохицуулалт олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн зохицуулалт байсан. Харин энэ зүйлд гуравдугаар сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулж тухайн ашигт малтмалыг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх этгээд төлөгч байхаар зохицуулсан нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгосон.

-Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон заалтууд үндэсний компаниудад хэдэн үе шаттай татвар авахаар тусгасан байсан бэ?

-Тийм ээ ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээдээс худалдаж авч худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх этгээд уг төлбөрийг давхардуулан авах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь Үндсэн хуулиа зөрчсөн.

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цэцийн шийдвэрээс болоод улсын төсөв 1.3 их наяд төгрөгөөр тасархад хүрсэн гэж яриад байна энэ үнэн үү?

-Би энэ тоог мэдэхгүй байна. Ингэж тасрахгүй л дээ. 2019 оны төсөв 2018 онд батлагдсан. Хэрэв төсөв тасарсан бол сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өөрийнх нь буруу. Ингэж их тоогоор тасрах байсан бол хууль нь 2019 оны гуравдугаар сарын 26-нд батлагдсан хуулийн дагаж мөрдөх журам нь таван сарын дараа буюу 2019 оны есдүгээр сарын 04-ний өдөр батлагдаж 10 дугаар сараас л ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах нөхцөл бүрдсэн. Энэ хугацаанд төсөв тасраагүй байж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргахаар төсвийн орлого тасарчихаж байна гэдэг ямар ч үнэмшилгүй.

-Энэ тал дээр улсын их хурал ямар байр суурь илэрхийлж байна вэ?

-УИХ-ын гишүүн Б.Жавхлан их хурлыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуралд оролцсон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ эрдэс баялагийн салбарын бодлогыг хаасан үйлдвэрлэл хөгжүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн хуулийн заалтаа засах шаардлагатай байгаагаа ч илэрхийлсэн.

2 Сэтгэгдэл
Bie unlegch
Та нар итгэлгүй хүмүүс.
Хамгийн их уншсан