Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШИНЭ нам гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд онцгой анхаарал хандуулна гэв

Өнөөдөр УИХ дахь ШИНЭ намын Зөвлөлийн хурлаар хоёр үндсэн чиглэлээр асуудал хэлэлцсэний нэг нь хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр 2016 онд гарсан хуулиудын хэрэгжилтийг сонслоо. ШИНЭ бол олон ТББ, иргэний хөдөлгөөнүүдийн нэгдэл. Үүн дотор ялангуяа хүний эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг маш олон байгууллагууд бий. Тэдгээрийн төлөөллүүд, холбогдох төрийн байгууллагуудаас албан хүмүүс ирж хуулийн хэрэгжилтийг ярилцлаа.

Өнөөдрийн мэдээллээс харахад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.4 хувиар өссөн байна. Жилдээ Монгол Улсад 20000 орчим гэр бүл батлуулж байхад гэр бүлээ цуцлуулж байгаа статистикийг харахад 4000-5000. Өөрөөр хэлбэл таван гэр бүлийн нэг нь цуцлагдах нөхцөл байдал бий болсныг монгол гэр бүлийг сүйрүүлэх бодлого явж байна гээд хэлэхэд ч буруудамгүй. 400, 500-гаар яригддаг байсан гэр бүл салалт сүүлийн жилүүдэд 10 дахин нэмэгдсэн байна.
Монголын нийгмийн үндэс суурь өнөөдөр ганхаж байна.

Энэ асуудалд ШИНЭ нам онцгой анхаарал хандуулж, энэ зохисгүй чиг хандлагыг бүрмөсөн өөрчлөх, Монгол төрийн бодлогыг гэр бүл дээр суурилсан төрийн бодлого болгож өөрчлөх, хүүхэд хамгааллын асуудлыг онцгойлон авч үзэх, татвар урамшууллын зэрэг бүхий л бодлогоор залуу гэр бүлийг дэмжих талд олон хууль тогтоомж боловсруулж, анхаарч ажиллах болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан