Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар: АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Эрсдлийн сан буюу Hedge Fund үүсгэх гэрээ байгуулах эрхийг Д.Сумъяабазар сайдад олголоо.

Ач холбогдол нь,

1. Хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнийг тогтворжуулна.

2. Монгол Улс анх удаагаа дэлхийн зах зээлтэй уялдуулж импортын шатахууны үнээ тогтворжуулж байна.

3. ЗГ-ын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 2.17-г хэрэгжүүлж үнийн дарамтыг бууруулах нөхцөл бүрдсэн байна.

Мөн Гадаад зах зээл дээрх үнийн өсөлт  энэ сарын 3-наас хойш өсөж байгаа ч энэ хүчин зүйл нөлөөлөхгүй байх үнээр Hedge хийж амжжээ. Иймд олон Засгийн газар дамжиж арга хөшүүрэг эрж байсан асуудал шийдэгдлээ хэмээн үзэж буй аж.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн хугацаанд ЗГ-аас өгсөн чиглэлийн дагуу Уул уурхайн яам гадаад зах зээлийн бирж дээр ажилладаг Би Ди Өү интернэшнл ХХК-тай гэрээний төслийг бэлэн болгосон болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан