Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ахмадын тэтгэврийн зээлийг төлөх хуулийг 81.8 хувийн саналаар баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 81.8 хувийн саналаар баталлаа.

Хуулийн төсөлд тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийг төрөөс нэг удаа төлөх дээд хэмжээг зургаан сая төгрөгөөр тогтоох, тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаасыг эзэмшүүлэх, тэтгэвэр барьцаалсан зээлийг цаашид зургаа хүртэл сарын хугацаатайгаар, жилд нэг удаа авах тухай тусгасан юм.

Тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй тэтгэвэр авагчдад Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас 1 000 000 төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлнэ.

Үнэт цаасыг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мөнгөжүүлэх бөгөөд тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэний зээлийн үлдэгдэл төлбөр нь энэ хуулийн 1 000 000 төгрөгөөс бага байвал зөрүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлэхээр тус хуульд тусгасан байна.

4 Сэтгэгдэл
asdfa sdfasdf as asdf asdfasdf asdf asdf
asdf asdf asdf asdf asdf asdf asdf
bolildoo odoo bolno shde sdaa
man songuulid yalagdanaa
Хамгийн их уншсан