Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлжээ. Түүнийг хэвлэлийн хурал хийх үеэрээ хэргийн нууцыг задруулсан гэдэг үндэслэлээр бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал ирүүлжээ. Үүний дагуу өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм байна. Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхий түдгэлзүүлэх санал ирүүлсэн тохиолдолд УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдээр парламентад хамгийн олон удаа сонгогдсон гишүүд ажилладаг юм. Тодруулбал, тус дэд хороог УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж удирдаж, гишүүдээр нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар ажилаж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан