Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд Катрин Ивкофыг өнөөдөр хүлээн авч уулзлаа

 

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Ивкофыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.   

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хоёр улсын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд Элчин сайдын яамтай идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, бүх талаар дэмжих болно гэв.

Элчин сайд Катрин Ивкоф цаашид эмэгтэйчүүдийн эрх, манлайлал, жендерийн тэгш байдлын асуудлаар дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ч эмэгтэйчүүдийн эрхийн талаар хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн 2 дахь зохиол “Шийдэмгий нүүдэл” номын дээжээс Элчин сайд Катрин Ивкофд бэлэглэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан