Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв
Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн. Үүний дагуу өнөөдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн ч ямар нэгэн шийдэлд хүрсэнгүй.

Уг нь бол Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхий түдгэлзүүлэх санал ирүүлсэн тохиолдолд УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байдаг. Гэвч энэ удаад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан гишүүн хоёр эзгүй байж таарсан учир асуудлыг бүрэн бүрэлдэхүүнээрээ ярилцаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж хурлыг завсарлуулжээ.

Асуудлыг ирэх долоо хоногт үргэлжлүүлж хэлэлцүүлээд Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэр гарна хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд тайлбар өглөө. Мөн “УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан энэ сарын 19-нд ирэх учир УИХ-ын гишүүн Ч.Улааныг дуудуулж магадгүй” гэсэн юм.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдээр парламентад хамгийн олон удаа сонгогдсон гишүүд ажилладаг. Тодруулбал, тус дэд хороог УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж удирдаж, гишүүдээр нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар ажилладаг юм.

2 Сэтгэгдэл
энэ гишүүн хэрэг үйлдсэн учир нь ингэж шалгах гээд байна уу? аль эсвэл хэн нэгэн захиалгаар замаасааа холдуулаад байна уу? яацан хүн бэ? Батхүүг нухаагүй гээд байгаашдээ.хонгилд орлоодоо магадгүй... Хүүк нилээн муудаад байсан
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
Хамгийн их уншсан