Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Тогтохсүрэн:Үзэж сонирхсон гэдгээр хариуцлага тооцно гэвэл хүлээхэд бэлэн байна

Австрали улсад айлчлах үеэрээ УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн казинод орсон зураг цахим орчинд тархаж багагүй шүүмжлэл дагуулаад байгаа.

Түүнтэй хамт орсон гэгдэж буй УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын талаар АН-ын дарга С.Эрдэнэ “Орсон нь үнэн, тоглоогүй юм билээ” гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Анх удаа казино орж үзсэн. Би тоглоогүй. Зүгээр сонирхож орж үзсэн. Тоглож байгаа зураг байхгүй байгаа биз дээ. Үзэж сонирхсон гэдгээр хариуцлага тооцно гэвэл хүлээхэд бэлэн байна.  Хөлөө амраахаар сул суудал байсан болохоор нь л суусан. Тэрнээс биш ямар нэгэн бооцоо тавьж тоглоогүй шүү” гэв.

1 Сэтгэгдэл
Bootsoo tavisan tsarai l bn daa
Хамгийн их уншсан