Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийт ахмадуудаа тэгш байлгаж тус бүр 3 сая төгрөг олгохыг шаардаж байна

УИХ-ын гишүүд тэтгэврийн зээлтэй иргэдийн зургаа хүртэлх сая төгрөгийн зээлийг тэглэж, зээлгүй ахмадуудад 2021 оны тавдугаар сард нэг сая төгрөгийн үнэт цаас олгох хуулийн төслийг баталсан юм.

Зээлгүй ахмадуудын түр хорооноос дээрх шийдвэрийг эсэргүүцэн ҮАБЗ-д шаардлага хүргүүлэх талаар мэдээллээ.

 Зээлгүй ахмадуудын түр хорооноос төрийн 3 өндөрлөгт шаардлага хүргүүлэхээр болжээ. Тэд сар шинийн өмнө бүх ахмадууддаа гурван сая төгрөгийг олгохыг шаардаж байна. Монгол Улсын үндсэн хуульд байгалийн баялгийг тэгш хуваарилна гэсэн зарчмыг зөрчиж байна хэмээн ахмадууд үзжээ.

Монголын ахмадын хөгжлийн төвийн тэргүүн “Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч ахмадуудын өрийг тэглэх баяртай мэдээ дуулгасан. Бүгд баяр баяслаар дүүрэн байсан. Нэгдүгээр сарын 9-нээс заримынх нь сэтгэл гонсойж эхэлсэн. Байгалийн баялгийг тэгш бус хуваарилж байгаад гомдолтой байна. Өнөөдөр Монголын ахмадууд бүгд л улсаа хөгжүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулсан. Ахмадуудаа басамжилж байгаа юм шиг талцуулах шаардлага байна уу. Ирсэн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороон дарга Оюунчимэгээр дамжуулан холбогдох хүмүүст хүргүүлнэ. Баталсан хуулийн төслөө эргэн харж цагаан сарын өмнө шийдэж өгөөч гэж төрийн 3 өндөрлөгөөс хүсэж байна. Ахмадуудынхаа сэтгэл санааг зөв тэгш байлгаж, гаргасан шийдвэрээ буцааж нийт ахмадууддаа тус бүр 3 сая төгрөг олгохыг шаардаж байна” хэмээлээ.

 

1 Сэтгэгдэл
vnexeer zuw shvv yaaj bodson ch adil tentsvv l bx estoi
Хамгийн их уншсан