ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА
2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Д.Ганхуяг сайдаас гадны хөрөнгө оруулагчид айж байна
Шинэ Засгийн газрын томилгоог гадаадын хөрөнгө оруулагчид биднээс дутахгүй анхааралтай ажиглаж байна. Тэр дундаа уул уурхайн салбарыг ирэх дөрвөн жил удирдах хүн хэн гэгч, ямар байр суурьтай нэгэн болохыг үүх түүхтэй нь судлан шинжиж эхэллээ. Уул уурхайн сайдаар томилогдоод тун удаагүй байгаа Д.Ганхуягийн талаарх мэдээлэл олон улсын хэвлэл, цахим хуудсуудаар сүүлийн долоо хоногийн дотор цөөн биш удаа үзэгдсэн нь үүний нотолгоо болно. Гэхдээ шинэ сайдын талаархи мэдээллүүдээс тийм ч таатай өнгө аяс ажиглагдахгүй байгаагийн дээр гадаадын хөрөнгө оруулагчдын айдас болгоомжлол юун түрүүнд мэдрэгдэж байна. Учир юу гэвэл, гадны хэвлэлүүд салбарын шинжээчид, хөрөнгө оруулагчдын хэлсэн үгийг иш болгон “Баялгийн үндсэрхэг үзэлтэн сайд боллоо” гэсэн утга бүхий мэдээ нийтлэл гаргаж байгаа юм.
Д.Ганхуяг одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 онд Оюу толгойн гэрээг өөрчлөх тухай асуудал сөхөгдөхөд “Төр уг ордоос 50 хувь хүртэл эзэмших ёстой” гэсэн байр суурин дээр хатуу зогсч байсан гишүүдийн нэг. Тийм ч учраас уул уурхайн баялаг, орд газрыг төрийн мэдэлд байхыг дэмждэг, үндсэрхэг үзэл бодолтой хэмээн Д.Ганхуягийг гадаадын хөрөнгө оруулагчид дүгнэж байгаа бололтой.
“Origo Partners”-ын Улаанбаатар дахь шинжээч Дэйл Чой “Ройтерс” агентлагт ярихдаа “Д.Ганхуяг бол Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хамгийн хатуу байр суурьтай байсан парламентын гишүүдийн нэг гэдгээр хөрөнгө оруулагчид сайн мэднэ. Гэхдээ түүний байр суурь нь тухайн үеийн Засгийн газар, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалсан байх гэж бид харж байна. Одоо тэрээр шинэ Засгийн газрын нэг бүрэлдэхүүн болсон учраас урьдын хатуу байр сууриа баримтлахгүй байх гэж найдаж байна” гэжээ.
Сайд Д.Ганхуяг 2009 онд УИХ-ын хэсэг гишүүдийн хамт “Рио-Тинто” болон “Айвенхоу Майнз” компанид захидал илгээж, тус ордоос Засгийн газрын эзэмших хувийг 50 хувь хүртэл нэмэх тухай хэлэлцээрт орохыг шаардан, гарын үсгээ зурж байсан юм. Нэг хэсэгтээ гадаадын хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулж байсан энэ үйл явдлаас улбаалан уул уурхайн шинэ сайд ирэх дөрвөн жилд ямар бодлого барих бол гэдэг хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн сонирхол татсан бас санаа зовоосон асуудал болоод байгаа бололтой.
Зөвхөн Д.Ганхуяг сайдын томилгоо гэлтгүй анхнаасаа Ардчилсан нам эвслийн Засгийн газар байгуулахдаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран ажиллахаар болсон нь гадаадын хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэснийг тухайн үеийн олон улсын хэвлэлүүдийн хуудаснаас бэлхнээ харж болно. Учир нь, МАХН, түүний дарга Н.Энхбаяр бас л Оюу толгойн гэрээг эргэн харж, засч сайжруулах ёстой гэсэн байр суурь баримталдгаараа аль хэдийнэ хөрөнгө оруулагчдад танил болсон. Гэтэл тийм байр суурьтай нам ирэх дөрвөн жил төр барилцаж, бодлого тодорхойлох болсон нь хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэсэн юм.
Өнөөдөр Монгол улс уул уурхайн асар их баялгаараа олон улсын хөрөнгө оруулагчдын байнгын анхаарлын төвд орчихоод байгаа. Тэд Монголын улстөрчдөөс хэн нь ямар үзэл бодолтой, уул уурхайн баялгийг төр хэрхэн эзэмших тал дээр ямар байр суурьтай байдгийг нь андахгүй мэддэг болжээ. “Reuters”, “Mineweb.com”, “Chicago Tribune” гээд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ойрын үед гарч буй дээрх мэдээллүүд ч үүний нэг илрэл биз ээ.
Дэйл Чой биш ээ. Чойнхорын Эрдэнэдалай шд.
adilhan ashigtai shiidel oloh l heregtei. yadaj l hyatduudiig ajilluulahgui mongolchuudiig ajilluulah tal deer ni hatuu bair suuria gargah heregtei.
tgd ard tumnii medeld ugluu geed yah yum bee. gartaa hurznees oor yu ch gui, tolgoidoo bayalag manaih gej hiirhsen bodloos oor yamar ch bodlogogui humuus yu hiij chadahiin bee.
gazar nutgiinhaa baylagiig uhaj bish mongolchuudiinhaa tarhin dotorhi ter ih bayalgiig uhaj ajilaarai ene ulii deer
Ganxyag saida xelsende xyrvel Batyyles ilyy gavyatai bataar bolno byr Batyylchig bich ard tymede ynelgdegyi bataar baixar ard tymnerei ynlyldeg bataar baix zov chyy amjilt xysii tand
Ганхуяг сайдаа амалсандаа хүрээрэй ард түмэн үүнийг л хүсэж байгаа
Өнөөдөр Монгол улс уул уурхайн асар их баялгаараа олон улсад дээгүүр ордог оо үүнийг ард түмний мэдэлд шилжүүлж өгөөч
Өнөөдөр Монгол улс уул уурхайн асар их баялгаараа олон улсад дээгүүр ордог оо үүнийг ард түмний мэдэлд шилжүүлж өгөөч
“Төр уг ордоос 50 хувь хүртэл эзэмших ёстой” гэсэн байр суурин дээр хатуу зогсч байсан гишүүдийн нэг ч бишээ зүгээр
tiim shuu ter ch unen shuuu uurchluh heregtei sh dee er ni
demjij bgaa shuu yum hhiih hun ajliin amjilt husie ee
сандаа хүрэээй манай газар шороог асар их баянгээд харынхан ухаад идээд байна дуусгах нь ард түмэн ядуугийн туульд хүрээд байна эх орны минь газар шороог ард түмний мэдэлд оруулж өгөөч
Шинэ Засгийн газрын томилгоог гадаадын хөрөнгө оруулагчид биднээс дутахгүй анхааралтай ажиглаж байна. Тэр дундаа уул уурхайн салбарыг ирэх дөрвөн жил удирдах хүн хэн гэгч, ямар байр суурьтай нэгэн болохыг үүх түүхтэй нь судлан шинжиж эхэллээ. Уул уурхайн сайдаар томилогдоод тун удаагүй байгаа Д.Ганхуягийн талаарх мэдээлэл олон улсын хэвлэл, цахим хуудсуудаар сүүлийн долоо хоногийн дотор цөөн биш удаа үзэгдсэн нь үүний нотолгоо болно. Гэхдээ шинэ сайдын талаархи мэдээллүүдээс тийм ч таатай өнгө аяс ажиглагдахгүй байгаагийн дээр гадаадын хөрөнгө оруулагчдын айдас болгоомжлол юун түрүүнд мэдрэгдэж байна. Учир юу гэвэл, гадны хэвлэлүүд салбарын шинжээчид, хөрөнгө оруулагчдын хэлсэн үгийг иш болгон “Баялгийн үндсэрхэг үзэлтэн сайд боллоо” гэсэн утга бүхий мэдээ нийтлэл гаргаж байгаа юм. Д.Ганхуяг одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 онд Оюу толгойн гэрээг өөрчлөх тухай асуудал сөхөгдөхөд “Төр уг ордоос 50 хувь хүртэл эзэмших ёстой” гэсэн байр суурин дээр хатуу зогсч байсан гишүүдийн нэг. Тийм ч учраас уул уурхайн баялаг, орд газрыг төрийн мэдэлд байхыг дэмждэг, үндсэрхэг үзэл бодолтой хэмээн Д.Ганхуягийг гадаадын хөрөнгө оруулагчид дүгнэж байгаа бололтой.
“Origo Partners”-ын Улаанбаатар дахь шинжээч Дэйл Чой “Ройтерс” агентлагт ярихдаа “Д.Ганхуяг бол Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хамгийн хатуу байр суурьтай байсан парламентын гишүүдийн нэг гэдгээр хөрөнгө оруулагчид сайн мэднэ. Гэхдээ түүний байр суурь нь тухайн үеийн Засгийн газар, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалсан байх гэж бид харж байна. Одоо тэрээр шинэ Засгийн газрын нэг бүрэлдэхүүн болсон учраас урьдын хатуу байр сууриа баримтлахгүй байх гэж найдаж байна” гэжээ.
Сайд Д.Ганхуяг 2009 онд УИХ-ын хэсэг гишүүдийн хамт “Рио-Тинто” болон “Айвенхоу Майнз” компанид захидал илгээж, тус ордоос Засгийн газрын эзэмших хувийг 50 хувь хүртэл нэмэх тухай хэлэлцээрт орохыг шаардан, гарын үсгээ зурж байсан юм. Нэг хэсэгтээ гадаадын хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулж байсан энэ үйл явдлаас улбаалан уул уурхайн шинэ сайд ирэх дөрвөн жилд ямар бодлого барих бол гэдэг хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн сонирхол татсан бас санаа зовоосон асуудал болоод байгаа бололтой.
Зөвхөн Д.Ганхуяг сайдын томилгоо гэлтгүй анхнаасаа Ардчилсан нам эвслийн Засгийн газар байгуулахдаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран ажиллахаар болсон нь гадаадын хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэснийг тухайн үеийн олон улсын хэвлэлүүдийн хуудаснаас бэлхнээ харж болно. Учир нь, МАХН, түүний дарга Н.Энхбаяр бас л Оюу толгойн гэрээг эргэн харж, засч сайжруулах ёстой гэсэн байр суурь баримталдгаараа аль хэдийнэ хөрөнгө оруулагчдад танил болсон. Гэтэл тийм байр суурьтай нам ирэх дөрвөн жил төр барилцаж, бодлого тодорхойлох болсон нь хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэсэн юм.
Өнөөдөр Монгол улс уул уурхайн асар их баялгаараа олон улсын хөрөнгө оруулагчдын байнгын анхаарлын төвд орчихоод байгаа. Тэд Монголын улстөрчдөөс хэн нь ямар үзэл бодолтой, уул уурхайн баялгийг төр хэрхэн эзэмших тал дээр ямар байр суурьтай байдгийг нь андахгүй мэддэг болжээ. “Reuters”, “Mineweb.com”, “Chicago Tribune” гээд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ойрын үед гарч буй дээрх мэдээллүүд ч үүний нэг илрэл биз ээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2012.08.26
2012.08.22
2012.08.22
2012.08.21
2012.08.21
2012.08.21
2012.08.21
2012.08.21
2012.08.21
2012.08.21
2012.08.21
2012.08.21






















