Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Цогтбаатар: Элчин сайдаар томилоход англи хэлтэй байх үгүй нь чухал биш

Өнгөрсөн лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар Гадаад харилцааны сайдын саналаар 11 Элчин сайдын танилцуулгыг сонсож дэмжсэн.

Тэдгээрийн дунд Байгаль орчин, аялал жуулчлалын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цэнгэлийн нэр буй.

Түүнийг Болгар Улсад суух Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж буйтай холбогдуулан олон улсын хуралд англиар мэдээлэл өгч буй бичлэг цахим орчинд цацагдаж багагүй шүүмжлэл дагуулаад байна.

Түүний хэлний мэдлэг Элчин сайдаар ажиллах хэмжээнд хүрч байгаа эсэх талаар Гадаад харилцаааны сайд Д.Цогтбаатар “Элчин сайд гэдэг бол дипломат төлөөлөгчийн газрыг удирдах хүн. Олон тохиолдолд төрд өндөр алба хашиж байсан, төрийн бодлогыг хэрэгжүүлж байсан хүнийг томилох тохиолдол бий. Болгар Улсад суух Элчин сайдын хувьд болгар хэлтэй хүн байвал бидэнд сайн байна. Гэтэл манайд Элчин сайдын түвшинд бэлтгэгдсэн болгар хэлтэй хүн байхгүй байна. Болгар хэлтэй л биш бол НҮБ-ын үндсэн таван хэл буюу англи, орос, испани, франц гээд бүгд л гадаад хэл байхгүй юу.

Ц.Цэнгэл бол ОХУ-д сургууль төгссөн, оросоор ярьдаг. Мөн тэнд нь мэргэжлийн орчуулга хийх, хэрэгтэй үед нь уулзалт зохион байгуулаад өгөх баг ажиллаж байгаа шүү дээ. Болгарт өмнө нь томилогдож байсан Элчин сайд нар бүгд англи хэлтэй байсан уу гээд судлаад үзээрэй.

Төрийн бодлогыг таниулах, явуулах мэдлэгтэй, чадвартай, туршлагатай хүнээ томилоод явуулж байсан тохиолдол олон бий. Харин өндөр албан тушаалын хүн томилж явуулна гэдэг тухайн оронд үзүүлж байгаа хүндэтгэл. Ц.Цэнгэл гэдэг хүнийг хүмүүс янз бүрээр ярьж байна. Элчин сайдаар томилоход англи хэлтэй юу үгүй юу гэдэг нь миний хувьд чухал биш. Төрийн бодлогыг явуулж байсан хүнийг төрийн албыг үргэлжлүүлэх гээд санал болгож байна. Энд өндөр албан тушаал хашуулж байсан, тэнд ч болно шүү дээ. Их Британи болон АНУ зэрэг улсад бол хэлний мэдлэгийг харж үзнэ шүү дээ” гэлээ.

Гадаад харилцааны сайдын санал болгосон Ц.Цэнгэл танилцуулгадаа орос, англи хэлтэй хэмээн бичжээ. Энэ удаа санал болгоод буй 11 хүний 9 нь насаараа Гадаад харилцааны яаманд ажилласан, шалгуур хангасан хүмүүс байгаа гэдгийг тэрбээр онцолсон юм. 

Бид Засгийн газрааас Элчин сайдаар томилохыг дэмжээд буй 11 хүний танилцуулгыг өчигдөр хүргэснийг Та ЭНД дарж унших боломжтой.

 

1 Сэтгэгдэл
Оффшорчин Цогтбаатарын Дипломатуудын хар тамхины наймаа хэрэг дарагдаж амжаагүй байхад бас хэл мэдэхгүй дипломатууд гарч ирлээ
Хамгийн их уншсан